О.Нандин, Э.Сорхугтани нар олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүлжээ
Монголын өсвөрийн төгөлдөр хуурчид хилийн чанадад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль ихэрлүүлжээ. Тодруулбал, БНСУ-ын Сѳүл хотод энэ сарын 6-7-ны өдрүүдэд болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд Монгол Улсын Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Нандин  1-р байр эзэлсэн бол мөн Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Ананд 3-р байрт шалгарчээ. 

Мөн АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон “Golden Classical Music awards” олон улсын наадамд төгөлдөр хуурч С.Алимаа хоёр шавийн хамт оролцож дунд насны ангилалд Э.Сорхугтани 1-р байр буюу First Prize, бага насны ангилалд Э.Америда 2-р байр буюу Second prize эзэлж Carneige Hall-d "Winners Concert"-оо тогложээ. Авьяаслаг төгөлдөр хуурч сурагчдын мэргэжлийн багш Ами буюу С.Алимаа мөн шилдэг багш шагнал хүртжээ.

О.Нандин, Э.Сорхугтани  нар олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүлжээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2019-11-10 06:48:36
    Эх орныхоо нэрийг олон улсад гаргасан энхрий хөөрхөн үрсийн хойч нь ямагт гэрэлтэй саруул сайхан байх болтугай. Арчаагаа алдсан улс төрчид хэмээгчид ичээсэй.
    103.212.119.107
    Мэдэгдсэн Хариулах