Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшид ямар өөрчлөлт оров
Нийслэлийн статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг гаргажээ.
Махны дундаж үнэ
2019 оны 11 дүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8313 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10135 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр (0.6%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 21 төгрөгөөр (0.3%), хонины цул махны үнэ 102 төгрөгөөр (1.2%) тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ  
2019 оны 11 дүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 11 дүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар буурч 790 төгрөг, лууван 2.7 хувиар буурч 1097 төгрөг, байцай 1.6 хувиар буурч 1268 төгрөг, хүрэн манжин 12.6 хувиар буурч 2259 төгрөг, хятад сонгино 2.8 хувиар буурч 1234 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ah 2019-11-10 12:33:19
    Tsalin baga mortloo,hool unetei bh ni tuhain uls,toriin bodlogo uil ajillagaa mash muu b.gaag haruuldag