
БНСУ-д болж байгаа самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Довдонгийн Алтансүх алтан медаль хүртэв. Ийнхүү тэрээр Монголын самбочдын 38 дахь дэлхийн аварга боллоо.
Д.Алтансүх Сальвадор, Англи, Украин, ОХУ, Гүржийн хүчирхэг бөхчүүдийг дараалан ялж Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлэв.
О.ОНОН
О.ОНОН