Галаас хүүхдийн амь аварсан иргэдийг шагналаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар энэ сарын 08-ны өдөр "Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан эрэлхэг зоригт хүмүүс.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ" гэв.

"Хүний эрх" тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-11-10 08:21:09
    хоер егуулбэрт ганц тэмдгийн нэрийг хоер янзаар л бичих юм даа ухсэн хойноо сэтгуулч бол онон амьсгаа