“Зуншин” компанийн барилгаас дахин нэг хүн унажээ
БЗД-ийн 23-р хорооны нутагт  барьж буй “Зуншин” компанийн 13 давхараас гадна фасадны ажил хийж байсан хоёр эмэгтэй унаж нэг нь амиа алдсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад “Нэгдүгээр сургуулийн замын урд баригдаж буй барилгаас хүн унасан” гэх мэдээлэл ирсний дагуу шалгахад “Болор мэлмий” эмнэлгийн орон сууцны барилгын гүйцэтгэгч “Зуншин” компанийн туслах ажилтан барилгын 3 давхарын бэхэлгээний төмрийг дамжин буух үедээ унаж гэмтсэн байна. Улмаар ГССҮТ-ийн Хүзүү нурууны тасагт хэвтэн эмчүүлж байгаа аж.

Мөн тус өдөр Сүхбаатар дүүргийн нутагт баригдаж буй гүйцэтгэгч нь тодорхойгүй барилгаас 30 настай эрэгтэй унаж, нуруу нугасны хүнд гэмтэл авч хагалгаанд орсон талаар эх сурвалж мэдээллээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.