Заавал аялах орнууд
Австралийн аялал жуулчлалын "Lonely Planet" цахим хуудаснаас жил бүр гаргадаг судалгаанд 2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг Бутаны хаант улс тэргүүлсэн тухай дурджээ. "Хималайн диваажингийн энэ өчүүхэн хэсгийн буддын шашны итгэл үнэмшил нь аялагчдад хүрээлэн буй орчинтойгоо хөг нийлүүлэн, хог хаягдлаар бохирдоогүй хиргүй тунгалаг уулын замаар аялах боломжийг олгодог" гэж "Lonely Planet"-ын шинжээчид Бутаныг тодорхойлсон байна.

Тус улсын дараа Англи, Умард Македони, Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших арлын Аруба улс, Өмнөд Африк дахь Эсватинигийн хаант улс орсон байна. Мөн заавал аялах ёстой 10 улсын  тоонд Коста-Рика, Нидерланд, Либери, Марокко болон Уругвай улс багтжээ. Үүнээс гадна "Lonely Planet"-ын шинжээчид заавал аялах ёстой хотуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтын эхний гуравт Зальцбург, Вашингтон,Каир хот бичигдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Э.Бэрцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.