Хуулиас  дээгүүр амьдрагчид
Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэдэг бол дэлхий дахинд муугаа зарлуулж байгаа гол жишээ юм. Монгол хүн бүхэн л цочирдож яана даа, яавал энэ муугийн жагсаалтаас гарах бол гэж сэтгэлээ чилээж байна. Гэтэл төр, засгийнхан бараг л юм болоогүй шиг. Нөгөө кинонд гардаг ноён “ийм хэрэг гарсан нь харамсалтай үүнийг магадлая” гэдэг шиг л байх. Улс маань тэр саарал жагсаалтад орох ямар шалтгаан байсан нь түмэнд тодорхой байгаа л даа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй байна гэсэн үнэлгээг ахиулах, дахин ийм муу нэр дуулахгүй байх талаар манай улсын үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд ажил хийсэнгүй. Энэ нь тэр саарал жагсаалт руу гулсан орох шалтгаан болсон юм билээ. Гэтэл одоо төр, засгийнхан саарал жагсаалтаас түргэн гарах арга огт сүвэгчлэхгүй юм. Харин далим болгож зарим нэгнийг албан тушаалаас нь авч хаях муу зуршлаа үргэлжлүүлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхөөр болж байх юм. Чухамдаа тэд муу ажилласнаас Монгол Улс олон улсын санхүүгийн хяналтад орсон юм уу гэвэл бас эргэлзээтэй байгаа. Энэ нь төр, засгийнхны буруутанг өмөөрч, зүв зүгээр ажил үүргээ гүйцэтгэж явсан нөхдийг золигт гаргаж байгаагаас харагдаж байна гэсэн бодол төрүүлэхээр байна. Н.Баяртсайханы хувьд улсын хэмжээнд мөнгөний бодлогын ахиц дэвшил, гадаад валютын нөөцийг хэрхэн өсгөсөн зэрэг ажлын эерэг үзүүлэлт бий юм. С.Даваасүрэн ч гэсэн санхүүгийн хяналт зохицуулалтыг зохих ёсоор хийснээ тайлагнаад төрийн албанд бий болсон хууль бус үйл ажиллагаа, хуйвалдаантай хойшид ч тэмцэнэ гэдгээ хэлж. Байнгын хорооны хурал дээр тэднийг муу ажилласан гэж хэн ч хэлээгүй. Харин сайн ажилласан гэж олон хүн үг хэлэхдээ цагаан магтаал хэлж байсан. Гэвч тэднийг огцруулъя гэсэн талд товчлуураа дарцгаасан байгаа юм. Ер нь Монголд л байдаг байх гэмээр нэг гажуудал нь хэн нэгнийг огцруулах гэхээр үг сүггүй магтаж байгаад зайлуулдаг нэг арга бий болсон.
 
Ийм давтмал дүр зураг сая бас тод харагдлаа шүү дээ. Уг нь зөвөөр хардагсан бол Монгол Улсыг саарал жагсаалт руу түлхэгчид нь өөр хүмүүс байгаа. Яагаад гэхээр саарал жагсаалттай холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд зааснаар Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлдэг. Бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны сайд болон бусад эрх бүхий хүмүүс багтдаг гэсэн заалт бий. Ингэхлээр тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаад олон нийт гайхаж байна. Ц.Нямдорж сайд нуувчинд оржээ гэмээр байгаа. Нөгөө их загнаж суудаг нь яасан бэ. Монгол Улсын гадаадад суугаа Элчин сайдын яамны олон хүн өөрийн улсын болон оршин суугаа гадаад улсынхаа хуулийг зөрчсөн. Тэр ч байтугай зарим нь тамхины хэрэгт орооцолдсон байгаа юм. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан нөхөд улс орныхоо эрх ашигт харш үйл ажиллагаа явуулсан гэгдэж мөрдөгдөж шалгагдаж байгаа гэдзг ч үр дүн нь хаа байна. С.Баяр, С.Баярцогт нар гэхэд хэргийнхээ холбогдолтой ном зохиол бичиж хэвлүүлээд мөрдөн байцаах ажилд саад хийхийг оролдож байна. Ч.Сайханбилэг хилийн хориогоо цуцлуулаад гадаадад яваа сурагтай. Тэдний авлигын асуудал, оффшортой холбоотой асуудлыг шийдэхгүйгээр манай улс саарал жагсаалтаас гарна гэж горьдолтгүй тухай эдийн засагчид хэлж байна. Сүүлийн өдрүүдэд төрийн алба үнэхээр бохирдсон гэдгийг Цэцийн дарга Д.Одбаяр харуулж Монголдоо байтугай дэлхийн шившиг болж байгаа. Дээдчүүлийн буруутай үйлдэл, тэндээс ирэх саарал салхи сэвэлзэх төдий биш зуд зөгнөж байна. Нээрээ ч хуулиас дээгүүр амьдрагчид Монголд дэндүү олширчээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Бичээчхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-10 10:21:10
    Манай эд нар шиг даварсан хумуус байдаггуй байхаа оорсдоо дархан эрх огоод юу ч хийж болно гэж байгаа юм байхдаа ард тумэн 2020 онд та нарт дунгийн чинь тавина
    66.181.186.160
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-11-11 01:21:56
      2020 он хүлээгээд хэрэггүй шүү. одооноос толгойг нь цоолж шонд өлгөж ард түмний цээрлүүлэлт өгч мэдрүүлж тангараг өргөсөн ажилыг нь зөв хийлгэ
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2019-11-10 06:14:42
    Valutyn hanshaa haraachee. Bayartsaikhan ooroo l sain ajilsan baih. Just kompania horongiig tes petroleum ter battomor gishuunih ogson bn shd
    59.153.114.68
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-11-09 09:43:52
    МУУ БООЛУУД 9 ҮЕРЭЭ ТЭНГЭРТ НИРГҮҮЛЭХ НҮГЭЛ ҮҮЛДЭЖ БГААГАА МЭДРЭЭЧЭЭ???
    66.181.191.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН 2019-11-09 03:09:01
    ТӨРд нам дагаж гарсан хүмүүс шууд луйварчид, авлигачдын эгнээг тэлдэг болсон. ТӨРийн хүний ҮНЭН төрхийг энэ одбаяраар илэрхийлж харах хэрэгтэй. МОНГОЛД бол тэд ...
    64.119.16.250
    Мэдэгдсэн Хариулах