Тайвань мөргөлдөөн гарахаас болгоомжилж байна
Тайванийн Гадаад харилцааны сайд Жозеф Ву БНХАУ-ын эдийн засгийн хурд удааширвал байдал ноцтой болж Бээжинтэй зэвсэгт мөргөлдөөн гарч болно. Мөн худалдааны дайн БНХАУ-ын Коммунист намын хууль ёсны байдалд заналхийлэхийг сануулжээ. Мөн Тайваньд ирэх оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ захиргаанд нь байх ёстой гэж үзсэн мужийг өөртөө нэгтгэх компанит ажлаа эрчижүүлээд байна гэв.

Тэрээр "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа Жозеф Ву хараахан шийдэгдээгүй байгаа асуудал болох БНХАУ-ын даван туулж байгаа эдийн засгийн хямрал, АНУ-тай хийж байгаа худалдааны дайнд анхаарч байна гэж ярьжээ. Хэрэв эдийн засаг нь удааширвал ноцтой асуудал болно эсвэл БНХАУ-ын эрх баригчид хариуцлагыг нь үүрнэ. Тиймээс бид их болгоомжтой байх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нөхцөл байдал дордвол буюу зэвсэгт мөргөлдөөн гаргахад бэлдэх хэрэгтэй болохыг онцолжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.