УИХ-ын дарга, Эрчим хүчний сайд нар Амгалан ДС-ын ажилтай танилцана
УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар өнөөдөр эрчим хүчний салбарын ажил албатай танилцах юм байна. Тэд хамгийн эхэнд Амгалын станцын ажилтай танилцах бөгөөд тус станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 20 гаруй мянган айл өрхийн дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бүрдэх  юм. Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд  эхэлсэн ч газар чөлөөлөлтөөөс шалтгаалан хугацаа алдсан тал бий гэнэ. Тус станцын эхний хэсгийг энэ ондоо багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар мөн “Дулааны цахилгаан станц III”-ын IX зуухны өргөтгөл,  “Дулааны цахилгаан станц IV”-ын 123 мВт-ын өргөтгөл зэрэг эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалттай ч  танилцах ажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.