Дэлхийн цалин авмаар байна гэж үү?

Хөгжлийг бүтээсэн иргэд жишээ нь германчууд гэхэд л жилдээ 50 гаруй ном уншдаг юм байна. Дэлхийн чанарыг бүтээгчид өөрсдийгөө ингэж цэнэглэх аж. Мэдээж тэдний уншсан номнууд хүний хөгжлийг дэмжих ном судар болон сонгодог зохиолууд байгаа ч, тал нь мэргэжил чадвараа дээшлүүлэх сурах бичгүүд байх нь тодорхой. Бид доод тал нь жилдээ 50 ном уншдаг болж байж байнгын дэлхийн хэмжээний цалин орлоготой, хөгжил цэцэглэлтэй болох аж.

Мэргэжлийн өндөр чадвар ямар амжилт авчирдагийг дэлхийн тавцанд хэдийн амжилттай хөл тавиад байгаа манай “Тhe HU” хамтлагийнхан баталж байна. Тэд бүгд мэргэжлийн хөгжимчид гэж байгаа. Өндөр чадвартай мэргэжилтэн болоход хичнээн олон ном сурах бичиг, дасгал сургуулийн ард гарах нь тодорхой. Мэдээж цаашаа хэлний, амьдрах ухааны, санхүүгийн гээд олон номны ард гарч чадвал мэдээж дэлхийн тавцандаа энэхүү өндөр амжилтаараа удаан оршин тогтнох нь гарцаагүй. Тэд чадсан, чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэтэл зарим хүмүүс нэг их ном сөхөөгүй амжилттай ажиллаж, амьдарч байна хэмээн ярьдаг. Гэтэл авъяас билэг дээрээ номын мэдлэг нэмсэн бол дэлхийн тавцанд гарах байсан гэдгээ бодохыг ч хүсдэггүй. Төрөлхийн авъяас билэг эс бөгөөс сэтгэх чадвар зарим хүмүүст байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ номын мэдлэг, төлөвшил нэмэгдвэл улам илүү амжилтанд хүрдэг гэдгийг бүх цаг үеийн эрдэмтэн, мэргэд батлан ярьсаар байна. Амьдрал ч харуулсаар...

Ном бол зөвхөн тархи амраах төдийгүй хүн амьдралд алдахаас хамгаалаад зогсохгүй онох ухаан заадгаараа гайхамшигтай. Хэрэв ном судар байхгүй байсан бол хүн гэдэг амьтан бүхнийг туршиж үзсээр байтал ихээхэн алдсаар, улмаар амьдрал төгсч, энэ их хөгжлийг бүтээж чадахгүй байлаа.

Бүх хөгжингүй орнууд хөгжлийн өмнөхөн соёлын хувьсгал хийсэн гэдэг. Монголчууд номонд ихэд дурлах болсон нь өндөр хөгжил удахгүй ирэхийн дохио гэлтэй. Ажил амьдрал буцалсан энэ цаг үед өдөржин ном бариад суух цаг зав мэдээж хэнд байхав. Гэхдээ л бусдын дайтай амьдаръя гэвэл өдөрт заавал доод тал нь нэг цаг ном уншиж байж л жилдээ 50 ном уншиж, цалин өндөртэй, өндөр хөгжилд амьдрах аж.

Хүн өдөрт 15 цаг сэрүүн байдаг гэж байгаа. Өдрийн 14 цагт нь жаргалтай амьдрахын тулд ганцхан цагийг ном уншихад зарцуулчихаж яагаад болохгүй гэж. Энэ бол тийм хэцүү ажил огтоос биш. Харин ч уншаад дадчихвал тархи тэжээлээ өөрөө нэхдэг болчихдог. Тэжээлээ авангуут сэтгэл хэрхэн дээд зэргээр баясч хөөрөхийг та мэдрэх болно. Эрдэм мэдлэг нэмчихээд баярлахгүй нэг ч хүн энэ хорвоод байхгүй.

Гэхдээ мэргэжлийн ямар ном уншихаа сайн мэргэжилтнээр заавал заалгах хэрэгтэй. Уран зохиолын хувьд бол мэдээж сонгодгууд сонгомол ухаантай учир шууд уншихад болно. Харин бусад уран зохиолын хувьд гэвэл мэдээж сайн зохиолчдоос эсвэл ном их уншигчдаас заавал зөвлөгөө авч уншаарай. Эс тэгвээс “ходоод ямар хогийн сав биш” гэдэг шиг тархи ч мөн адил. Дээр нь хайран цаг нар, мөнгө цаасаа барсан хэрэг болно.

Сайн номонд их мэдлэг шингэсэн байдаг. Их мэдэхийн хэрээр зөв хүн явж, өндөр үнэлэгдэх үйлс бүтээж чадна. Тэгэхээр хөгжлийг бүтээсэн иргэд зүгээр гараа их хөдөлгөж биш мэдлэгтэй толгойгоор бүтээж босгосон аж. Бидний сэргэг ухаан номын мэдлэгтэй хавсарвал дэлхийд өлхөн гарч чадна. Өнөөдөр гучхан настай монгол залуу Эйпллийн ерөнхий программ-инженер хийж байна. Энэ бол монгол хүний тархины чадварын гайхамшиг.

Хүүхдийг номонд дуртай болгохын тулд өдөрт доод тал нь нэг үлгэр уншиж өгөх хэрэгтэй. Үлгэрт шимтсэн хүүхэд өөрөө унших сонирхол шууд төрнө. Мөн еврейчүүдийн аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Тэд гэртээ хаа сайгүй олон шинэ ном энд тэнд тарааж тавин байнга байлгадаг гэж байгаа. Нүдэнд өртсөн юмыг хүүхэд заавал барьж авч улмаар сөхөж үздэг. Тэгээд унших сонирхол гарцаагүй төрнө. Нэг өдөр зургийг нь, дараагийн өдөр ганц хоёр өгүүлбэр, улмаар бүтэн үлгэр гээд уншаад явчихдаг аж.

Та өөрөө өдөр бүр ном барихаа мартав. Хүүхэд бол толь. Ном тархи амраах, сатааруулах, ухааруулах, сэтгэл баясгах, хөгжөөх, алжаал тайлах шидтэйгээс гадна гуних, гутрах, үглэх, бачимдах, мунхрах, ганцаардах, мартах, зөнөх зэрэг сэтгэцийн эмгэгүүдээс найдвартай хамгаалдаг зэвсэг юм.

Ингээд таны номтой нөхөрлөх, мэдлэгээ нэмэх, өгөөж нь дэндүү өндөрт тооцогддог энэхүү их үйлсэд тань амжилт хүсч байна.

Тэрлэсэн С.Түмэн

Жич: “ХАРЦ ХАТАН” зохиол, “СУРГААЛ ҮЛГЭРҮҮД” \С.Түмэн\ - Танд болон таны хүүхдэд амьдрах ухаан хайрлана.
Бүх номын дэлгүүрт худалдаалж байна. \үнэ 18 000 төг\
Book Lo мөн Book zone сүлжээгээр үнэгүй хүргэнэ.
Лавлах утас: 80206667, 77071147.

Хэрэв та уг номнуудыг болон сонгодог зохиолуудыг 30 хувийн хямдралтай авахыг хүсвэл Гранд плаза худалдааны төвийн 5 давхарт байрлах "Мир" номын дэлгүүрээс худалдан аваарай. \Хямдралтай худалдаа энэ сарын 7-ноос 10-ны хооронд явагдана

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zojin 2019-11-08 07:09:26
    nom ynshikh n zov bolovj, ehleed yildvertei, ajiliin bairtai, hodolmorj baij ondor tsalin avna!