
Уулзалт, зөвлөгөөнд Нийтийн хэв журам хамгаалах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Бүртгэл хяналтын төв, Монголын хамгаалалтын байгууллагуудын төв холбоо, Монголын хамгаалалтын байгууллагуудын холбоо, Монголын хамгаалалтын ажилтны холбоо, Нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа 150 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцлоо.
Уулзалт, зөвлөгөөний хүрээнд “Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин, цаашид анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллага, гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Гэрээт харуул хамгаалалт, хувийн хамгаалалтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, санал солилцсон.
Уулзалт, зөвлөгөөний үеэр “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, материалын ялгаа, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар оролцогчдын дунд хэлэлцүүлэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулах, холбогдох журам, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр болсон.
С.Цэц