Танхимын сайд нар зөрчилдөж эхлэв

Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж байна. Энэхүү шийдвэрээр уул уурхайн  компаниуд АМНАТ төлөхгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ингэснээр Улсын төсөв 2020 онд 1.3 их наяд төгрөгөөр тасалдана хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.  Харин ЕТГ-ын дарга З.Энхболд “Төсөвт хэзээ ч АМНАТ-өөс 1.3 их наяд төвлөрдөггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худалч” гэх тайлбар өгсөн. Улмаар ЕТГ-ын дарга З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий “Страто” компанийн эрх ашгийг хамгаалж, Цэцэд нөлөөлж ийм шийдвэр гаргуулсан гэх яриа ч байв.  Ийнхүү тэдний дундах маргаан хэд хоног үргэлжиллээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн албан ёсоор  АМНАТ-ийн асуудал Засгийн газрын сайд нарын хооронд маргаан болж хувирав.   Өмнө нь албан бусаар  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар нарыг  АМНАТ дээр эсрэг байр суурьтай гэж яръж л байсан. Тэгвэл өчигдөр Д.Сумъяабазар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын биш  ЕТГ-ын дарга З.Энхболдын “талд” байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Төсвийн орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын маргаан юм шиг болж байна. Монгол төр бол нэгдсэн бодлоготой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх УИХ-д байгаа. Тиймээс УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Асуудлыг улстөржүүлээд юм уу, бие биеийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавьбал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа” гэсэн байна.

Харин түүний өмнөхөн  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ “Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц Их суудлын хуралдаанаараа гаргасан. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол AMHAT гэсэн татвартай. Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь авч хаясан байна. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого дутах эрсдэл үүсч байна. Зарим хүн үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа. Тухайлбал, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 72 ам.доллараар авч байгаа. Дотооддоо худалдаж байгаа учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Тэгэхээр энэ хуулийг яаралтай  өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  АМНАТ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн тухай яригдаж байсан.  Гэвч өчигдөр УУХҮ-ийн сайд нь ийм байр суурь илэрхийлснийг бодоход  салбарын сайд нар нь ойлголцоогүй бололтой.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2019-11-09 02:25:53
    Старто ХХК 72$ авч бгаан бол Чалкогоос өндөр үнээр авдаг юм бн. Энэ үнэ чинь бүх хятад компаны худалдан авдаг үнэ. ЭТТ экспортын үнээр зарсан бол АМНАТ аа төлнө...
    202.126.88.224
    Мэдэгдсэн Хариулах
  • J 2019-11-08 15:50:45
    Olon zolmon osson gainuud jakhan mongonii baraa kharakhara khynee baij bnaa! Zika odo bolno doo! Yaduu ard tymnee bod! Chi ykhtle olsokhgyi! Khvatit mujik!
    59.153.114.194
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-11-08 09:04:43
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байх...
    103.229.123.51
    Мэдэгдсэн Хариулах
  • J 2019-11-08 07:23:43
    Sumya Zi giin bichij ogsniig l tseejleed yarij bga!khyrlee mash zov yarij bna! Strato gdg China kompany AN iin lideryydiig zuudag nokhoigoo bolgoj!
    202.126.88.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Oooo 2019-11-08 04:07:37
    Hurlbaatar saidin derged Sumyabazar yamar surguul tugssun hunbe. Buh barildaj lbaisan. Yamarch turshilga baihgui baij buhiin bagshaa l hiin barav
    202.126.89.46
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин  2019-11-09 05:04:55
      Бөх хүн эдийн засаг мэдэх үү??? Монгол удсын эдийн засгийг монгол циркийг үгүй хийсэнтэй адил болгох байхдах
      182.160.34.216
      Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2019-11-08 03:35:31
    Ер нь тэгээд ухаад баялгы нь авчихсан юм бол тэр татвар матвараа төл л дөө
    103.212.117.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2019-11-08 01:11:05
    Энэ Хүрэлбаатар маш сул хүн! Гэтэл улсын эрх ашигт хортой зүйл дээр болохоор тас зүтгэж чаддаг золиг юм?!! Эсвэл цаанаас нь хатгаад байдаг юм уу??
    103.229.123.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-11-08 01:35:48
      Улсын эрх ашиг гэж Зи гийн эрх ашигийг хэлээд байна уу?. Зи -гийн дүүгийх нь компани татвар төлөх болохоор л улс орны эрх ашиг зөрчигдчих гээд байна уу
      66.181.165.44
      Мэдэгдсэн Хариулах