Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. 

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцох юм байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталсан бөгөөд 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан аж.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.

Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоотой санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломж нээлттэй аж. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-07 12:51:38
    Davhar irgenshliin asuudliig toroos shiideh tsag bolson,ugui bol MONGOL irgedee aldsaar b.a
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах