Хэрвээ би эмчид үзүүлээгүй бол...
Хавдар бол унтаад сэрэхэд л үүсчихдэг өвчин биш юм.

Хавдрыг эрт үед нь илрүүлбэл бүрэн эмчлэгдэх боломжтой тул энэ өвчнөөс айх биш, эрүүл мэнддээ тогтмол анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй.
 
ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ХСҮТ болон МҮОНРТ-тэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ Монгол орноо 3 удаа тойрч, нийт 125,000 иргэнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгож ирлээ.
 
Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө эмчид хандаж хэвшицгээе!
 
Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...



 
Бусдад түгээх
  • gplus