ОХУ таван хиймэл дагуул хөөргөнө
ЗХУ-ын үед бүтээсэн "Глонасс" тойрог замын системийг шинэчлэхийн тулд ирэх жил таван хиймэл дагуул хөөргөхөөр болсон гэж ОХУ-ын сансар судлалын төвөөс "Спутник" агентлагт мэдээлсэн байна. Энэ төвд ажилладаг эх сурвалжаас "Бид ирэх жил "Глонасс-М" цувралын орчин үеийн хоёр хиймэл дагуулыг хөөргөх, тойрог замын системийг шинэ тоног төхөөрөмжөөр шинэчлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, "Глонасс К", "Глонасс-К2" хоёр хиймэл дагуулыг Плецек сансрын буудлаас "Союз-2" пуужингаар хөөргөх юм байна.

Сансарт 7-10 жил ажиллах хугацаатай энэ хоёр шинэ хиймэл дагуул нь өмнөх загварын хиймэл дагуулын дамжуулж байснаас их навигацын дохиог дамжуулах чадвартай аж. Одоогоор сансрын тойрог замд ОХУ-ын "Глонасс" загварын 27 хиймэд дагуул ажиллаж байна. Эдгээрээс 23 нь даалгавраа гүйцэтгэж байгаа. Мөн нэг нь сансрын замын тойрог нөөцөд, нэг нь туршилтад байгаа бол хоёр нь засварт байгаа аж.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.