
Европагрид Монголын хийн сүлжээ (MGN) нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон захын дүүргүүдэд байгалийн хий түгээх сүлжээний шинэ төсөл боловсруулахаар болжээ.
Энэхүү “Урт хугацааны шийдэл” төсөл нь нийслэл хотыг агаарын бохирдлын хямралаас ангижрахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн орон нутгийн бизнесүүд болон айл өрхүүдийг аюулгүй, үр ашигтай, өртөг багатай халаалт болон эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах асар их боломжийг авчрах эрчим хүчний тогтвортой сүлжээг бий болгон эдийн засгийг сайжруулах зорилготой.
“Урт хугацааны шийдэл”-ийн төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэх зорилготой:
- Дэд бүтэц ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах.
- Цэвэр шатах байгалийн хийн ашиг тусыг хүртэх боломжоор илүү олон хүнийг богино хугацаанд хангах.
- Эрчим хүчний салбар дахь хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, илүү өргөн хэмжээний инновацийг тус салбарт бий болгох.
- Хэрэглэгчдэд зориулан хямд үнээр хий нийлүүлэх.
- Тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх.
МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ

Энэхүү төслийн дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотод хэдэн зуун километр хий түгээх шугам хоолой бүхий эрчим хүчний шинэ дэд бүтцийг барьж байгуулахад 200 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэх юм.

ЕВРОПАГРИДЫН ТУХАЙ
И-мэйл хаяг: contact@europagrid.com
Норовын Тэгшбаяр - Европагрид MGN – Зөвлөх ТУЗ-ын гишүүн +976 99119597, +44 (0)20 8144 4140
Цахим хуудас: www.europagrid.com www.mgn.mn