''Тэнгис'' кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар  мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил эхлээд явж байна. Мөн барилгажаагүй удсан “Тэнгис” кино театрын хойд талын газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн ярилаа.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулах аж. Мөн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-06-27 04:36:48
    ХОТЫН ТӨВД ОРОН СУУЦ, ОФФИСИЙН БАРИЛГА БАРИХЫГ ЗОХИХ ХЭМЖЭЭНД ХЯЗГААРЛАХ, ХЭТ ӨНДӨР БАРИЛГА БАРЬЖ ХЭТ ИХ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭХ НЬ ТҮГЖИРЭЛ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-08 05:20:38
    ҮНЭН ҮҮ? ҮНЭН БОЛ АШТАЙ ЮҮ ДЭЭ. ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙГ АРЧААД ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ ГЭНЭ ҮҮ БАРИЛГА БАРИХААР ХАШАА ТАТААД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    64.119.24.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2019-11-08 03:47:33
    Ингэхээрээ л байшин барьчихдаг нөхдүүд дээ
    103.212.117.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Оршин суугч 2019-11-07 11:46:50
    Тэнгисийн ард хийсэн юм юу ч алга, худлаа юм бичээд байхын ,хийчихвэл сайхан л байна, хичнээн ч удаа ухав, эргээд булав ,дахиад л хашаа хатгачихна
    202.9.42.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-07 01:48:35
    Тэнгисийн урд усан оргилуур барина гэж зураг тавьж хашаа барьж байгаад өндөр барилга барьсан биз дээ? тэрэн шиг юм болох гэж байгаа биз
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Uniig Anhaar ! 2019-11-07 01:39:31
    Odoo Ulaanbaatar hotiin buhiil barilgajaagui gazruudiig bugdiig ni des daraagaar ni Nogoon baiguulamj bolon Zezerlegt HUreelen bolgoh estoi shuu !!!!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-07 01:01:03
    цэцэрлэгт хурээлэн юм бол мод зулэг цэцэг л тарь битгий цементлээд байл даа хешее цемент учраа алдлаа хотын гудамж талбайд амьсгалдаг херс хэрэгтэй бна
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах