Авто замын ослоор 53 бяцхан зүрх зогслоо

Өчигдөрхөн ээждээ үнсүүлж, ааваараа хүргүүлэн  хичээлдээ очсон  бяцхан охин гэртээ эргэж ирсэнгүй. Хичээлээ тараад гэртээ харихаар зам  гарч явсан охиныг “Приус 30” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлэн ирж  мөргөжээ. СХД-ийн XXVII хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарцан дээр болсон энэ хэрэг   хүүхдийн амь авч одсон 53 дахь осол юм. Хэн нэг  жолоочийн  хайхрамжгүй, хариуцлагагүй  байдлаас болж  зөвхөн энэ он гарсаар 53 бяцхан зүрх зогсч, 53 гэр бүл энэлж үлджээ. Дээрх  осол ЕБС-ийн сурагчдын амралт дуусч хичээл эхлээд удаагүй байхад тохиолдсон. Тэгвэл амралтын хугацаанд ч гэсэн нэг дор долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж хүнд бэртсэн тохиолдол гарсан. Цаашид  хүүхдүүд хичээлдээ явдгаараа явж, ирдгээрээ ирж, байрныхаа гадаах тоглоомын талбайд чөлөөт цагаа өнгөрүүлж  цаг хугацаа урсдгаараа урсана. Гэвч  дахиад зам тээврийн осол гарахгүй, хүүхдийн амь эрсдэхгүй  гэсэн  баталгаа  бидэнд алга. Тиймээс  эцэг эхчүүд  болзошгүй аюулаас  үр хүүхлдүүдээ хамгаалах, болгоомжлох нь хамгийн  чухал байна.

Тээврийн цагдаагийн албанаас  сэрэмжлүүлэг мэдээллийг байнга хийдэг. Өнгөрсөн онд л гэхэд  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1120 бүртгэгдсэн байдаг. Түүнээс 45 нь  амь насаа алдаж, 1189 нь  хүнд, хөнгөн гэмтэл авсан бол  143 хүүхэд   ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ  хохирчээ.   Тэгвэл энэ оны эхний арван  сарын байдлаар хүүхэд өртсөн 571 зам тээврийн осол бүртгэгдээд байгаа юм. Түүнээс   591 нь  гэмтэж бэртсэн бол, 53  хүүхэд   амиа алдсан нь харамсалтай.   Амиа алдсан хүүхдүүдийн 42 нь орон нутгийн замд осолдсон бол 11  нь нийслэлд зам тээврийн осолд өртжээ. Иймд сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан  эцэг, эх, жолооч нарыг  анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг ТЦА-аас анхааруулаад байна. Хэдийгээр хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоо буурч байгааг энэ салбарынхан   хэлж байгаа ч  осол гарсаар, хүүхэд амь эрсэдсээр байна. Энэ нь  жолооч нарын  хариуцлага сул, эцэг эхчүүдийн зүгээс үр хүүхэддээ тавих анхаарал дутмаг  байгаагийн илрэл  юм. Бид өөрсдөө  аюул ослоос сэрэмжлэхгүй бол их хотын хөл хөдөлгөөн дунд  итгэх, найдах  аргагүй. Тиймээс дор бүрдээ анхаарал болгоомжтой байя, хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье, хамгаалъя. Болгоомж дутах гэж байдгаас илүүднэ гэж байдаггүй билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2019-11-08 01:35:01
    Бүр явган хүний зам дээр... хатуу шийтгэл өгч байя, алийн болгон ярих вэ. ерөөсөө анхаарахгүй байна.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-07 11:04:07
    Тээврийн цагдаа гэж мануухай нар нь ажиллаж чадахгуй байгаашдээ. Дурэмгуй давхиад байдаг малнуудаа цэгцэлж чадахгуй байгаагаас энэ зовлон буурахгуй байгаа.
    64.119.27.33
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-07 01:59:37
    энэ цөөхөн хүн амтай манай улсад арай хэтэрч байнаа, аймшиг
    202.5.205.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-07 00:38:42
    гарцан дээр хуухэд дайрч ална гэдэг санаатай хун алснаас ялгаагуй яг ийм заалтаар шийтгэх хэрэгтэй
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах