
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газраас хилийн хориг тавьсан байна. Тодруулбал, Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт оролцсон гэх асуудлаар Инчоны орон нутгийн цагдаагаас баривчлан байцаалт авах шийдвэр гаргасан. Улмаар Д. Одбаярын байцаасны дараа 10 хоног БНСУ-аас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээллээр Цэцийн дарга зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.
О.ОНОН