ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр дипломат эрх ямба эдлэх үндэслэл байхгүй

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын зүгээс онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч, ноцтой алдаа гаргасан хэргээр буруутгаж буй. Түүний өдүүлсэн хэргийн араас ҮХЦ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэдэгдэл хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдэлнэ” гэсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ хүрээнд Элчин сайд асан Ц.Сүхбаатараас зарим асуудлыг тодрууллаа.

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өдүүлсэн хэргийн эргэн тойронд маш олон байр суурь илэрхийлэгдэж байна. ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдлэх эрхтэй юү?

-Дипломат паспорт эзэмшиж буй тухайн иргэн “Би дипломат паспорттой юм чинь яасан ч болно” гэж буруу ойлгоод байгаад асуудлын гол нь байгаа юм. Дипломат пасспорт эзэмшиж байгаа хүн бүхэн дипломат эрх ямба эдэлнэ гэсэн үг биш. Ямар хүн дипломат эрх эдэлдэг юм гэхээр аливаа төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд аливаа улс оронд үүргээ гүйцэтгэх үедээ эрх ямба, дархан эрхээ эдэлнэ. Үүнээс гадна тухайн оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайд болон ЭСЯ-нд ажиллаж байгаа дипломат статустай хүмүүс дипломат эрх ямба эдэлнэ. Мөн дипломат шуудан авч явж буй иргэн тодорхой хэмжээнд халдашгүй эрх эдлэх учиртай. Түүнээс дипломат пасспорт эзэмшигч бүх хүн дархан эрх ямба эдлэхгүй. Яахав дипломат пасспорт эзэмшиж буй иргэдэд тодорхой хэмжээний хүндэтгэл үзүүлж болох юм. Товчхондоо бол ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын тухайд гэвэл дипломат эрх ямба эдлэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Тиймээс БНСУ-ын шийдвэрийг буруутгах ямар ч үндэслэлгүй.

-Гэхдээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдэлнэ” гэсэн байсан шүү дээ?

-Д.Цогтбаатар сайд маш буруу мэдэгдэл хийсэн байсан. Улстөрийн өнцгөөр зориудаар нэр хүндэд нь халдаж байгаа мэтээр ярьсан байна билээ. Төрийн сайд хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй л дээ. Тухайлбал, олон улсын хөдөлмөрийн байгууллага Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээвэл ажилчид нь Монгол Улсад дипломат эрх ямба эдэлнэ. Харин зорчин явж байхад нь дипломат дархан эрх ямба эдлүүлэх тухай ямар ч ойлголт байхгүй. Дипломат харилцааны тухай ВЕНИЙН КОНВЕНЦ гэж бий. Энэ конвенцын хүрээнд л зохицуулагдана. Тэр хүн ямар ч өндөр албан тушаалтан байж болно. Монголдоо эрх ямба эдэлдэг байж болно. Гэхдээ том дарга байлаа гээд гадаадад дархан эрх ямба эдэлнэ гэсэн үг биш шүү дээ. Монгол Улсын хилээр гараад аль нэг улсын агаарын хөлгөнд суусан л бол ямар ч том дарга бай жирийн иргэнээс өөрцгүй. Тухайн улсын хууль, журмыг чандлан дагаж мөрдөх ёстой. Хэрэв тухайн улсын агаарын хөлөгт ямар нэгэн хууль бус үйлдэл гаргасан бол онгоцыг эзэмшигч орны хуулиар шийтгүүлэх ёстой. Хэрэв хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх нь гарцаагүй. ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын үйлдлийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

-Тэгэхээр ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын асуудлыг БНСУ-ын хуулиар шийдвэрлэх ёстой байх нь......

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Д.Одбаяр БНСУ-ын эзэмшигч агаарын хөлөгт тухайн улсын иргэний биед халдаж, зохисгүй үйлдэл гаргасан шүү дээ. Тиймээс тухайн улсын хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Энэ мэт хэргийг олон улсад онцгойлон үздэг юм. Хэн ч байгаад нэмэргүй. Хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал. Харин ч Монголын төр ҮХЦ-ийн даргын зохисгүй үйлдлийг өмгөөлж байгаа нь БНСУ-ыг үл хүндэтгэж байгаа хэрэг. Төрийн өндөр албан тушаалтан нь зохисгүй үйлдэл гаргачхаад байхад улс нь өмгөөлөөд байх юм бол Монгол Улсын нэр хүнд олон улсад бүр л доошоо орно. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Ганцхан хүний нэр төрийг хамгаалахын тулд Монгол Улсын нэр хүндийг золиосолж болохгүй.

-Сүүлийн үед дипломат ажилтнууд хар тамхи зөөвөрлөсөн гэх мэт таагүй хэргүүдтэй нэр холбогдох боллоо.....

-Сүүлийн үед дипломат албанд хүн болгон ажиллаж болдог гэж ойлгоод ашиг хонжоо олох хэрэгсэл болгочхоод байна л даа. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд ах дүү, төрөл саднаа дипломат албанд ажиллуулах гэж улайрдаг ч болж. Гэтэл томилогдсон хүмүүс нь Монгол Улсын нэр, нүүрийг төлөөлж өндөр хариуцлагатай алба хашиж байгаа гэдгээ ойлгохгүй байна. Дипломат албыг хэрхэн өндөрт өргөж явах учиртайг ойлгоогүй хүмүүс томилогдож байгаа учраас дипломат албаны төдийгүй Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж байна л даа. Үүнээс гадна дипломат паспортыг хавтгайруулан олгох явдлыг зогсоох хэрэгтэй. Дэд сайд, ТНБД, аймгийн Засаг дарга нар дипломат паспорттай явж байх жишээтэй. Дипломат пасспортыг чинь маш өндөр хариуцлага дагалддаг юм шүү. Маш нарийн хяналт, зохицуулалт байх ёстой. Хэтэрхий задгайрсан нь ийм байдалд хүргэсэн. Дипломат паспорт эзэмшихээрээ гадаадад дархан эрх ямба эдэлнэ гэж ойлгож байгаа нь туйлын буруу. Монголдоо эрх ямбаа эдэлдэг л юм байгаа биз. Үнэндээ дипломат болон улаан паспорт БНСУ-ын хуулийн өмнө ямар ч ялгаагүй гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-09 10:53:47
    Uvuu dutdaa hvnii muud durlagch uvuu kkkk
  • эрх ямба? 2019-11-07 17:00:17
    эрх ямба гэдэгт нь хүний эрхэнд халдаж хүний өгзөгт дураараа хүрч болох эрх ямба бас байдаг юм уу ? =(
  • Zochin 2019-11-07 15:07:28
    Cvhbaatar uvgun Odbayariin orond ajild orohnee kkkk hortoi mogoi bainadaa kkkk
  • Zochin 2019-11-07 14:51:21
    Uuuuu huurhii yasan judaggvi novsh ve? Svhbaatar chi Odbayariig yu hiij baisaniig ni harisiimuu yostoi nohoi dotortoi amitan.Chmd .mongloo geh setgel bhgvishv...
  • Irgen 2019-11-07 08:27:46
    Ilii balai yum yriad baisan Tsogbadrahiig haraa bz dee. Gaigui hun gj boddog bsn ch gehshig. Medlegtei hun televizeer tm medegdel hged bj bh uu.
  • П 2019-11-07 04:51:26
    Энэ харин шударга хvн байна! Солонгосын Гадаад яам яг ийм дvгнэлт хийсэн гээд со мэдээ гарсан байна лээ.
  • иргэн 2019-11-07 03:18:57
    эбигийн бүлэглэлийн гѳлѳг минь ямар ч жлс иргэнээ гадаадад ѳмѳѳрдѳг юм. Ѳѳдгүй новш
    • А 2019-11-07 04:52:46
      Монголдоо л ярьсан байна ш дээ тэнэгээ. Харин ч Венийн конвенцийг л тайлбарлаж.
  • Нар 2019-11-07 02:42:45
    Энэ балиар өвгөн хийсэн юмгүй гадаад яамыг хутган үймүүлэгч. Монголоо гэсэн сэтгэл байхгүй зэвүүн өвгөн юм даа
    • Сvxбаатар зев 2019-11-07 04:54:38
      Хятадад Монголын Элчин сайд байхдаа Хятадтай ялтан солилцох гэрээ байгуулж, Хятадад ял эдэлж байгаа олон монгол хvнийг энэ Сvxбаатар Монголд нь авчирсан гэнэлээ...
  • 1115 2019-11-06 16:50:12
    цогтбаатарыг овоо залуу гэж боддог байсан,алдаа байжээ,яг адилхан бусадтайгаа....
  • Зочин 2019-11-06 11:54:39
    Нэг олигархийг ч гэсэн тэнд нь тонилгоод дараа нь оршуулганд нь ирэгсэдийг нь барих хэрэгтэй.
  • Иргэн 2019-11-06 11:19:18
    Улсын нэр унагаад байгаа хүмүүсийг хамгийн багадаа албан тушаал бууруулах хэрэгтэй. Цогтбаатар ч гэсэн огцор
  • Od 2019-11-06 10:00:44
    Arslangiin hol ni hugaraad irvel hoo Ailiin nohoinoos yunii oorts be hoo Aimgiin noediin hereg buruutval hoo Ard bidnaas yunii oorts ve hoo.
  • Зочин 2019-11-06 08:30:33
    Маш тодорхой мэдээлэл өгчээ.Ойлгомжтой.Мэдэн будлих хэрэггүй .Одбаяр өөрөө дүгнэлт хийж зөв шийд гаргах биз
  • зочин 2019-11-06 08:22:19
    Тийм байлгүй дээ. Энэ харин маш ойлгомжтой ярилцлага болж.
  • Ахмад 2019-11-06 08:05:33
    Чи хаанаас гараад ирсэн их мэдэгч вэ? Хол очиод хуц за юу!!! Нэг ийм долигнуур долдой царайлсан хулгайч яваад байдаг байсан Ухэж далдараагуй юм байхдаа.
    • Чи өөрөө үх 2019-11-06 20:06:25
      Жинхэнээсээ дипломатч хүн дээ мал минь
  • Zochin 2019-11-06 06:13:01
    Ene uwgun bazaj bhad ni yag haraad zogsoj bsan yum shig avch bh shiv de!! 1 Mongol hunee umuur ch nerii ni unagaahgui bj chadahgui bgam bol doo
    • Зев тайлбарлаж 2019-11-07 04:56:03
      Одбаяраа больчихоо. Обьектив харж тайлбарласан байна. Субьектив буюу хvнийг нь хараагvй байна. Хэнбугай ч байсан ямар асуудал уу гэж л тайлбарлаж.
  • zochin 2019-11-06 05:13:42
    Diplomat pasport chini zarim ni tamkhi zeekh kheregsel bolgood udaj bna
    • Худалч Xvрэлсvx 2019-11-07 04:58:49
      Цогтбаатар олгодгийн ш дээ. Цогтбаатарыг халах болсон. Енее хvрлэн сvx сэлэм эргvvлнэ гэсэн худалч гар.
      66.181.190.84
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-11-06 05:08:57
    Паспорт хамаагүй олгосон албан тушаалтнууд бол Элбэгдоржийн нутгийн Баттөр, Ганхуяг, Пүрэвсүрэн шүү.
    • Цогтбаатарын олгосон дип паспорт 2019-11-07 04:57:41
      Бvv гvтгэ! МАН тер бариад 3 жил болж байхад дипломат пасспорт Цогтбаатар 3 жил олгож байна!! Тэр паспорт чинь 1 жилээр олгодог гээд бодохоор Цогтбаатарынх!
    • Хуц 2019-11-06 20:07:17
      Тэгвэл хүзүүгүй чөтгөр далд ор
      • Хvзvvгvй Жэнко 2019-11-07 04:59:57
        Xvзvvгvй четгер Жэнко юу тиймээ! Тереес темер зам барина гээд 280 сая $ 2 удаа идсэн Жэнкогоор тэр менгийг нь телvvлээчээ.
  • Солонгосын хэвлэл ёстой алж байнаа! 2019-11-06 05:08:45
    Болж! Улс орны нэр хүндийг гутаасан тэр тэнэг мантгарыг Солонгосын шүүхэд өгч тэнд нь ял эдлүүлбэл таарна!!! Бусдад нь сургамж болог!!!
  • zochin 2019-11-06 05:06:20
    Odbayar yahiin argagui buruutan gehdee Mongol ulsiin irgen. Mongol uls irgenee hamgaalj ug helehgui So-nuud davarna shuu dee. ter uudnees l umuurch yarisan baih...
  • иргэн 2019-11-06 04:13:01
    Би нэг юмыг ойлгохгүй байна. Дипломат эрх ямбаа эдэлж байна гээд хүүхний биед хүрч болно гэсэн үг юм байх даа
  • Монгол эмэгтэй 2019-11-06 03:45:41
    Солонгос авгайчууд сүртэй шд. Манайд бол хүрэх байтугай л болдог ш дээ манай дарга нар, манай Арчилалын ач тус...
  • зочин  2019-11-06 03:35:25
    энэ хүн зөв ярьж байна төрийн албыг төрлийн алба болгосны хар мөр гай шүү дээ дарга нар минь улаан махнаас боллоо доо хүргэн бэр нь сүүлд хүүхдүүд нь яаж хандах...
  • 0 2019-11-06 02:59:41
    2018 2019 онуудад олон улсад монголын нэр хүнд маш их унасан МАНАН ын хэдэн хулгайч нөхдүүдээс болж
    • МАНАН=Топор+Жэнко 2019-11-07 05:01:35
      МАНАН=Жэнко+Топор+Нямка сайд+Цогтбаатар. Эдний хийж буй ажил!
  • ИРГЭН 2019-11-06 02:49:26
    ЭНЭ ӨВӨӨ СОЛОНГОСЫН ЭЛЧИН МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЯАЖ ЗОДОЖ ДОРОМЖИЛЖ БАЙХАД ЮУ Ч ДУУГАРААГҮЙ МӨРТЛӨӨ МОНГОЛ ХҮНИЙГ БОЛОХООР ШҮҮХ ЭНЭ ТЭР ГЭЭД МӨНГ ИХ МЭДЭМХИЙРЧ БАЙНА....
    • Зев 2019-11-07 05:02:15
      Сvxбаатар гуай зев ярьжээ!
    • Хохь нь 2019-11-06 20:08:37
      Өөрөө согтуурч алцганаж очиж хамт унтаж, согтуурчаад зодуулсан бол хохино
    • иргэн 2019-11-06 04:22:20
      Энэ хүн монгол хүн биш хужаа байхаа. хүн буруу үйлдэл гаргасан байж болно. Гэхдээ ямарч улсын иргэн хэдий буруу байлаа ч өөрийн иргэнээ өмөөрдөг л байх ёстой.
  • иргэн 2019-11-06 02:48:51
    шингэн дуут цогтбаатар гэж нэг ээрч муурсан байнга еерийгее емеерсен амьтан байх юм боаж ийн сайд байхдаа ямарч гавьяа байгуулаагуй одоо ч юу хийсэн юм мэдэхгуй...
    • Цогтбаатарыг сэлэмд 2019-11-07 05:03:20
      Цогтбаатар хятадын эрлийз оффшорчныг сэлэмдэж чадахгvй Топор темсегее атгуулчихжээ.
    • зочин 2019-11-06 04:25:19
      ГХСайд хүн нэг бүрийг дагаад явж байх ёстой биш ш дээ.Дандаа л монголчуудаа буруу үздэг хаашаа болчихсон монголчууд вэ?
      • Цогтбаатар ес суртахуунгvй 2019-11-07 05:05:26
        Цогтбаатар уу тиймээ. Нэгмуу vйлчлэгчийн буруу, Цэцийн дарга бол тер гэж Цогтбаатар ТВээр ярьсан. Еерее нэгмуу жолоочийн хvvхэд биздээ, хvнийг хvн гэж vздэггvй....