БНХАУ-ын олон хэвлэл эрх баригчдаасаа "Синьхуа" агентлагийн төвд халдсан Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод хатуу арга хэмжээ авахыг хүссэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш анх удаа хэвлэл мэдээллийн газар руу халдсан гэж үзэж байгаа энэ үйл явдлыг "Чайна Дэйли" сонин шүүмжилжээ.
Тодруулбал, жагсагчдын хийсэн энэ үйлдлийг буруу гэж буруушаасан байна. Мөн хүчирхийлэл үйлдсэн алхам нь хуулийн эсэргүүцэлтэй тулгарна гэж мэдэгджээ. Жагсагчид өнгөрсөн бямба гаригт "Синьхуа" агентлагийн төд халдсан бөгөөд хаалганых нь шилийг хагалж, ханыг нь улаан будгаар будсанаас гадна байшингийн үүдний өрөөг шатаасан байна. Энэ үеэр ирсэн Хонгконгийн цагдаагийнхан засаг захиргааны хувьд БНХАУ-аас хараат бус байхыг шаардаж цугласан үймээн таригчдыг нулимс асгаруулагч ашиглан тараажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин