''Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе'' уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн санаачилгаар Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага хамт олныхоо дунд “Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ.  

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн. Хог ангилах явц зардал өндөр учир дахин боловсруулагдаж, хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн болон очих боломжтой хог хаягдлууд шатаагдаж байгальд, хүнд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Учир нь ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л арга бий. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. Агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог.

2018 оны байдлаар Нийслэл хотод хөрсний бохирдол 89 хувь байгаа нь 2015 онд хийсэн судалгаатай харьцуулахад 17 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд жил ирэх тусам хүмүүсийн хэрэгцээ, шаардлагаас үүдэн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр л байна.

Хэрэв иргэд бид хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Одоогийн байдлаар нийслэл ердөө 24 хувийг л дахин боловсруулж байна.

Ирээдүй хойч үе, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд бид одооноос эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог, хаягдлаа ялган, ангилах ажлыг байгууллага хамт олныхоо дунд эхлүүлж нийт 11 албан өрөө тус бүрт гурван төрлийн хогийн савыг байршууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-06 09:42:49
    хүнсний ногооны хальс , өндөгний хальс гэх мэт хүнсний хаягдлыг тусд нь авч хар шороотой хольж 1 сар хадгалж байгаад зүлэг, ногоо тарьж хэрэглэж болж байна.
    124.158.88.87
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-06 09:41:46
    ингэж хаяад, хог боловсруулах үйлдвэр дээр очоод нэмэр байдаг уу? хон боловсруулах үйлдвэр ажиллаж байна уу? хогийн уэг дээр цаас бүхлээрээ зөндөө байдаг юм ...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ЧУХАГ 2019-11-06 07:19:00
    Хаягдал хуурай зайг аваачиж хийдэг цэгийг УИДэлгүүрт эсвэл ВSB-д бий болговол тун зүгээр байна Ухамсартай хэсэг хэрэг болгож авэачиж өгч байгаад жигдэрнэ шүү дэ...
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах
    • zuv shuu 2019-11-06 13:55:08
      demjij bn
      64.119.16.89
      Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2019-11-06 02:23:24
    Төгөл хотхон, Хосжүрж хотхоны хогийн савны ялгааг нэг хараатхаарай ХОТЫНХОН !!!
    66.181.177.83
    Мэдэгдсэн Хариулах