"Монгол, Швейцарь гэрэл зурганд" үзэсгэлэн Берн хотод гарч байна
Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас Берн хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран Берн хотноо зохион байгуулж буй “Ааруул ба Жүстисталер: Монгол, Швейцарь гэрэл зурганд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Швейцарийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн асуудал эрхэлсэн яам, Хууль зүйн яамны төлөөлөгчид болон монгол судлалын эрдэмтэн, оюутнууд, Монголд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг швейцарийн иргэд оролцлоо.

Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь манай хоёр орны байгаль орчин, үндэсний соёл, уламжлал зэрэг ижил төстэй зүйлсийг харьцуулан толилуулж байгаагаараа олны анхаарлыг татсан онцлогтой бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Берн хотын Байгалийн түүхийн музейд гарах юм.    

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.