УИХ-ын гишүүн Л.Болд гүтгэлэг тараасан О.Баасанхүү, Т.Доржханд нарыг шүүхэд өгчээ
Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ХҮН-ын Т.Доржханд нарыг ч мөн шүүхэд өгч олон нийтэд түгээсэн гүтгэлгээ шүүхийн өмнө баримтаар нотлохыг шаардсан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намын Төв Зөвлөлийн хурлын үеэр мэдэгдэл хийж, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ХҮН-ын Т.Доржханд нарыг шүүхэд өгөх болно гэдгээ зарласан. Тэгвэл үүнийхээ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын дэд дарга Х.Тэмүүжинг шүүхэд өгсөн тухай мэдээлэл гаргасан.

Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ХҮН-ын Т.Доржханд нарыг ч мөн шүүхэд өгч олон нийтэд түгээсэн гүггэлгээ шүүхийн өмнө баримтаар нотлохыг шаардсан байна. Тодруулбал "О.Баасанхүү нь миний нэрийг тодорхойлж, улмаар түүний "галзуу нөхөр, гэмт хэрэгтэн" "хулгайч, дээрэмчин”, "... МХЭГ-ын дарга Лувсанвандангийн Болд гэдэг хүн СОКО компанийн юмыг ЗГ-ын хуралдаанаар оруулахгүйгээр өөрөө шууд Петро чайна Дачин тамсагт өгчихөөд байна шдээ” гэсэн үг хэллэгүүд нь Л.Болд миний “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-ийг гутаан доромжилсон шинжийг агуулж байна. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээлэл тараасан этгээд нь уг мэдээллээ “бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй" бөгөөд хэрэв чадахгүй бол хохирлыг арилгах үүрэг хүлээдэг тул олон нийтэд түгээсэн мэдээллээ шүүхийн өмнө ирж, шударгаар “үнэн-бодитой” болохыг баримтаар нотлохыг хариуцагч О.Баасанхүүгээс шаардаж байна" хэмээжээ.

Мөн Т.Доржханд нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн үндэсний намаас зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ''Control TV''-ийн “Комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо тус тус гүтгэлэг тарааж, намайг үндэслэлгүйгээр гүтгэн, нэр төр, алдар хүнд хүндэд халдсан. Улсын Дээд шүүх Б.Хурцын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан мэдээллийг худал болохыг тогтоож, Л.Болд миний нэр төр, алдар хүндийг сэргээж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж шийдвэрлэсэн байхад мөн агуулга бүхий мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй Т.Доржхандын үйлдэл нь Л.Болд миний хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээлэл тараасан этгээд нь уг мэдээллээ "бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй" бөгөөд хэрэв чадахгүй бол хохирлыг арилгах үүрэг хүлээдэг тул олон нийтэд түгээсэн мэдээллээ шүүхийн өмнө ирж, шударгаар “үнэн-бодитой” болохыг баримтаар нотлохыг хариуцагч Т.Доржхандаас шаардаж байна." хэмээн шүүхэд гаргасан хүсэлтдээ бичсэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2019-11-06 04:29:18
    Болд шиг шуналтай хүмүүс тѳрд олон байгаа учраас улс орон уруудан доройтож байна
  • Ouyn 2019-11-05 10:05:11
    Xarin ch Baasanxvv gishvvn shudraga xvn shig sanagddag .xarin ene bold gej xvn vl bvtex etgeed xudlaa shou xiisen amitan .Bas xudalch .noxor .
  • Zochin 2019-11-05 09:22:47
    Boldyn ner hund ih dooguur bgaa sh dee ner toroo sergeen genee uu hulgaich panzchin magadgui germany turshuul geed olon jum bgaa daa
  • Unshigch 2019-11-05 08:04:48
    Baasanhyy, dorjhand gesen pizdaaakuud Bol aluurchin elbegdorjiin booliin bool, ugaadsaa nemyylehiin tuld U CH hiij chadna
  • иргэн 2019-11-05 05:47:35
    баасанхуу л хэлсэн болохоос болдын галзуу шезо хумлгайч нь унэн ш дээ
  • зочин 2019-11-05 05:20:51
    Баасан хүү гэж сонин гишүүн юм аа. Юм юманд оролцоно тэр нь нухацгүй. Хов жив маягийн .шүүхээс гарах шийдвэрийг харья.