''Боса импекс''-ийн бууз, баншны цех бохирдсон бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ

Баянзүрх дүүргийн мэргэжлийнн хяналтын хэлтсээс иргэний мэдээлэлийн дагуу Боса импекс ХХК-ийн бууз, баншны цехийн үйл ажиллагаанд өчигдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэл явуулахдаа тус цехийн ажилчид гурил зуурагч төхөөрөмжийн салникны жийргэвч резин нь элэгдэж хар бал бүхий толбо үүсгэж байсныг дотоод хяналтаар илрүүлсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүн гадны бохирдлоор бохирдсон болох нь тогтоогдсон байна.

Шалгалтын явцад тухайн өдөр үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авалт хийлгэжээ. Мөн илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг нээсэн байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-11-06 01:27:52
    Irged maani eruul hool huns hereglie gej baigaa bol Bosagaas hol yavsan ni deer
    183.81.168.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-05 07:59:09
    бас махаа хаанаас явч ямар махаар хийдэг нь тодорхойгүй юм байналээ шүү,Ер нь Оргил,Боса гэх мэт мөнгө хөрөнгөтэй газрууд хамгийн хулхи юм хийж мөнгөөр аргалдаг...
    139.5.217.152
    Мэдэгдсэн Хариулах