Нийслэл хотод түүхий нүүрс  хэрэглэсэн тохиолдолд нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн  тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zojin 2019-11-05 11:33:24
    Hatuu haruitslaga toots ene bol buh ard tumnii esreg hj bgaa gemt hereg
    192.82.76.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Ли овогт 2019-11-05 07:35:13
    УИХ-ын танхимд өмхийгөөр унгаж хэхэрсэн ,салтаа саамаа угаагаагүй мөн бөгс гуя хошного илсэн гишүүдийг 50 сая төгрөгөөр торгох хууль гаргая.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-05 05:20:56
    188 x 300 000 = 56 400 000 ₮
    103.57.95.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-05 05:18:27
    тэгээд торгож байгаа юу ? торгоод байхад л зөөгөөд байгаа юм уу?
    103.57.95.159
    Мэдэгдсэн Хариулах