“Зайсангийн амуудад байрлах амралтын баазуудыг хааж Цэцэрлэгт хүрээлэн болгоё” гэх аян цахим орчинд өрнөж байна. Уг нь 2017 онд БОАЖЯ-аас Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсан. Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас гурван га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж шуугиан дэгдээж байсан. Үүний дараа Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-аас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л бөөн хэрэг мандсан байна.
Энэхүү маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал, 2018, 2019 онд дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Гэсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал, 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар туул голын дагуу байршилтай усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосоныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэжээ.
Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Хан уул дүүрэг Богдхан уулийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхээ цуцлуулсан 46 аж ахуйн нэгж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сайдын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байгаа аж.
Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх “БОАЖЯ-наас зөрчилтэй ААН, иргэний газар ашиглах эрхийг нь цуцалдаг ч шүүхэд хандаж, сайдын тушаалыг хүчингүй болгуулдгаас болж асуудал үүсдэг. Тухайлбал, “Энигма”, “Универсал политехник коллеж”, “Монголын үндэсний их сургууль” гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Ингээд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ-аас аялагчдад зориулж ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Харамсалтай нь тус компанийнхан уг асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгч дээрх ажлуудыг гацаагаад байна. Үүнээс гадна богдхан ууланд алхдаг ганцхан чиглэлд аялагчдад зориулж 300 машины зогсоол барих гэж жил гаруйн хугацаанд хэрхэн чирэгдэл учруулж байсныг иргэд мартаагүй байх. Гэтэл тус компанийнхан төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, иргэдээс зогсоол ашигласны төлбөр авдаг. Эдгээр компани нь нэг эзэнтэй бөгөөд төрийн ажилд удаа дараа гацаа үүсгэж, төрийн хийсэн ажлаар далимдуулж иргэдээс мөнгө авч байна. Явган алхагчдад зориулж барих ариун цэврийн байгууламжийн ажлыг гацаадаг, төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, төлбөр авдаг компанийн талд шүүх шийдвэр гаргахгүй гэж найдаж байна” хэмээсэн юм.
Тус компани нь Богдхан ууланд 40 гаруй га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд газар ашигласны төлбөр гэж ямар ч мөнгийг улсын төсөвт оруулж байгааггүйг албаныхан онцолж байна.
П.ГОО
Оллоо.мн