
Азийн боксын холбоо (ASBC)-той Монголын боксын холбоо хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-17-нд Улаанбаатар хотноо болно.
Энэхүү тэмцээнд эрэгтэй (49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг), эмэгтэй (48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81) тус бүр 10, нийт 20 жинд шилдгүүдээ тодруулах юм. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд Азийн 30 шахам орны шилдэг залуу боксчид хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд 16 тамирчин хүчээ сорихоор бэлтгэлээ хийж байна.
О.ОНОН