Богдхан ууланд 40 гаруй га газрыг ганцхан компанийн мэдэлд байна гэв
2018, 2019 онд дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Гэсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн  анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал, 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар туул голын дагуу байршилтай усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосоныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэжээ.   
Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн  тушаалаар Хан уул дүүрэг Богдхан уулийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин  аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхээ цуцлуулсан 46 аж ахуйн нэгж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сайдын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байгаа аж.
Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх “БОАЖЯ-наас зөрчилтэй ААН, иргэний газар ашиглах эрхийг нь цуцалдаг ч шүүхэд хандаж, сайдын тушаалыг хүчингүй болгуулдгаас болж асуудал үүсдэг. Тухайлбал, Энигма, Универсал политехник коллеж, Монголын үндэсний их сургууль гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Ингээд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ-аас аялагчдад зориулж ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Харамсалтай нь тус компанийнхан уг асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгч дээрх ажлуудыг гацаагаад байна. Үүнээс гадна богдхан ууланд алхдаг ганцхан чиглэлд аялагчдад зориулж 300 машины зогсоол барих гэж жил гаруйн хугацаанд хэрхэн чирэгдэл учруулж байсныг иргэд мартаагүй байх. Гэтэл тус компанийнхан төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, иргэдээс зогсоол ашигласны төлбөр авдаг. Эдгээр компани нь нэг эзэнтэй бөгөөд төрийн ажилд удаа дараа гацаа үүсгэж, төрийн хийсэн ажлаар далимдуулж иргэдээс мөнгө авч байна. Явган алхагчдад зориулж барих ариун цэврийн байгууламжийн ажлыг гацаадаг, төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, төлбөр авдаг компанийн талд шүүх шийдвэр гаргахгүй гэж найдаж байна” хэмээсэн юм.

Тус компани нь Богдхан ууланд 40 гаруй га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд газар ашигласны төлбөр гэж ямар ч мөнгийг улсын төсөвт оруулж байгааггүйг албаныхан онцолж байна.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-05 04:01:58
    Төр төмөр нүүрээ гаргаж аваач .
  • Luiwarchdiiig zailuulzaayaa 2019-11-05 01:15:58
    Bogd uulaa cholooloh Ayn ornuulzgeeyee !!! Arai l bish b na shuu Zahirgaa ni yu ch hiihgui diilehchgui bolson b na tegeheer BUH Niiteeree temzej baij Muusain lu...
  • 4+ 2019-11-04 15:03:14
    Захиргааны хэргийн шүүх гэж нэг улсын хөгжлөөс хойш татсан газар нэг байна, өөрсдөө хүний урманд нэг тоосго өрөхгүй, нүдэнд хүрж гар баригдахаар ямар баялаг бү...
  • ZOCHIN  2019-11-04 13:00:10
    HEN GEDEG ERHEM BE...
  • иргэн 2019-11-04 12:35:15
    наад мөнгөтэй хулгарууд чини богд уулыг маани хувичлаад хэсэгчилээд хашаалаад л авчих санаатай шүү . чөлөөтөй явах газар бхгүйл болчихоод бн даа . засаг...
  • Mmmmm 2019-11-04 10:27:52
    Saihan amralt zugaalgiin bus bolgochih Hotiin dargaa. Achiig chini bid martahgui
  • Erdene 2019-11-04 10:05:59
    Olgon gazar ni erh medliinhee daguu huchingui bolgoh heregtei?!!!
  • ХУУЛЬЧ 2019-11-04 09:52:55
    ""ГАЗРЫНТУХАЙ "" ХУУЛИЙН 40,42 -Р ЗҮЙЛД ЗААСАН АСУУДЛЫГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ШИЙДСЭНИЙГ ШҮҮХ БАТАЛГААЖУЛАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ДЭЭ НӨГӨӨ АШИГ СОНИРХОЛ ,?...
  • Иргэн Бат 2019-11-04 09:00:25
    Төрийн өмч тэр дундаа дархан цаазат газрыг ийм байдалд хүргэсэн БОАЖЯ- ханд хариуцлага тооц, Богд уулаа аварьяа.
  • Zochim 2019-11-04 08:45:33
    Irgedig hurungu ezemshigchdin esreg turhirj gazar bulaah aian bizdee. Turiin bodlgo gej, yalgaagui shineer irsen tsuun hed n hurungjih arga.
  • иргэн 2019-11-04 08:32:19
    богд уулын дцг ын захиргаа туул голын сав газрын захиргааг ер нь бух тусгай хамгаалалттай газрын болон сав газрын захиргаадыг татан буулга юу ч хийхгуй хоолны с...