Өнгөрсөн намар допингийн шинжилгээний хариу гарахад бөхчүүд нэг нэгээрээ мэдэгдэл хийж, аварга Э.Оюунболд тунан үлдсэн. Тэгвэл өнөөдөр “Үндэсний шуудан” сонинд “УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Тухайн мэдээнд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөрвөн улирлын цэцэрлэг" хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан тухай мэдээлсэн байна. Харин АТГ-аас энэ талаарх мэдээллийг үгүйсгээд байгаа.
УИХ-д М үсгээр эхэлсэн Ж.Мөнхбат, Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар байгаа бол Х үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудаснаа “Би Хан-Уулд байдаг Моннисын байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурьдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэжээ. Ийнхүү гишүүд бөхчүүдийн адил нэрээ татаж эхэллээ.
П.ГОО