Элчин сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
Монгол Улсыг төлөөлж гадаадын оронд суугаа зарим Элчин сайдууд эх орныхоо нэр хүндийг “шороотой хутгасан” ичгэвтэр мэдээллүүд ар араасаа хөврөх болсон. Мөн Элчин сайдын суудалд гавъяйандаа гарсан улстөрчдийн “хоргодох байр” болгосоор удлаа. Тэгвэл Ерөнхийлөгч удтал хүлээлгэсэн Элчин сайд нарын томилгоог энэ долоо хоногт хийх нь. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  Ерөнхийлөгч УИХ-д “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Тэгвэл шинээр элчин сайдаар томилогдохоор зэхсэн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
 
Гэнэт баяжсан Д.Даваа генерал ОХУ-д суух уу?

Яг жилийн өмнө Зэвсэг хүчний жанжин штабын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн Д.Даваа генералыг Ерөнхийлөгч Элчин сайдад зүтгүүлжээ. Түүнийг Зэвсэг хүчний жанжин штабын даргын алба хаших хугацаанд цөөнгүй цэрэг амиа алдаж, олон нийт үүний хариуцлагыг Д.Даваа генералаас нэхэж байсан ч Ерөнхийлөгч Д.Давааг өөрийнхөө зөвлөхөөр томилсон юм.
Багагүй хугацаанд төрийн албанд зүтгэсэн Д.Даваа генералын хувьд  Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил ээлээ өгсөн гэх баримтыг онцлох хэрэгтэй байх. Д.Даваа генерал нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаанд 20 гаруй сая төгрөгийн орлоготой, 10 гаруй сая төгрөгийн хадгаламжтай байв. Гэтэл 2018 онд гэнэт л түүний хадгаламж 10 дахин нэмэгдэж 100 сая төгрөгт хүрчээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн суудлаас ивээлээ хүртэж гэнэт баяжсан байгаа нь энэ.

Б.Дорж  “харийн нутагт давчдана”

Гадаад харилцаа салбарт гэхээсээ илүү урлаг уран сайханд элэгтэй Б.Доржийг элчин сайдаар томилохоор өргөн мэдүүлжээ. Б.Доржийн хувьд яруу найргийн хэд хэдэн номтой. Дууны шүлгээс хамгийн алдаршсан нь Польшид байхдаа бичсэн "Чингис" хаан хамтлагийн "Харийн нутаг давчдаад байна" дуу юм.   

Бархасын Доржийг Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй  юм. Түүний хувьд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.

Гадаад харилцааны яамнаас Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшигчид

-Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр.  2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.

-Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд.  2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-11-29 13:45:10
    тэр генерал ёстой сонин байна аа
    66.181.182.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2019-11-05 01:00:23
    Тэр Даваа гэдэг гeнeрал чинь 30,40 жил төрийн тусгай албанд зүтгэснийхээ төлөө авсан 36 сарийнхаа цалингийн тэтгэмжийг хадгаламжиндаа хийгээд зарцуулж болох бай...
    192.82.74.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-11-04 23:59:17
    Za ter general zugeer l boliosoi
    103.229.121.192
    Мэдэгдсэн Хариулах
  • niigemiin idebhtei bodlogo baihgyi bolj  2019-11-04 10:56:41
    Mongol tor mehsen chagt hen ni ch garch medne!Mongoliin yryydah satnii bodlogo iluu ireh bii?Mongoliin heregjyyleh agentlaga niigemiin gol bair syyri ni ganhaj ...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-04 09:31:41
    Урьд нь томилогдож байсан Элчин сайдууд тэгээд тоон дотор багтах тоо байсан юмуу, монголчууд бид шүүмжилж доромжлохдоо гарамгай ард түмэн.
    66.181.164.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-04 06:11:01
    Мэргэжлийн хүмүүсээ л тавиач . Худлаа сошиал, хов живээр томилгоо хийх юм. Тэтгэвэрт гарсан оросхэлний багш авгайн зиндаанд ортлоо ГХЯ - г бүү харлуул! Женко!
    192.82.67.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Н 2019-11-04 05:05:16
    Батцэцэг чавганц одоо болимоор юмаа
    66.181.185.134
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2019-11-04 04:47:48
    Тоон дотор үсэг гэдэг шиг Даваа генерал илүүджээ. Ингэж л төрийн албыг худалдаад байгаа юм даа Женко гөлөг Энхболд 2 боливол таарна дөө.Улсын нэрийг баастандаа....
    112.72.12.11
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-04 03:11:39
    Дорж, Тѳмѳр хоёр бол болно шүү, Бусад нь дандаа МАНАН бүлэглэл байна ш дээ, Энхболд гэхэд Сү,Батболдын амьгүй албат гэх мэт
    43.242.243.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-04 02:39:09
    Элдэв муу асуудалгүй гадаад оронд Монгол улсаа төлөөлөх чадвартай "мэргэшсэн дипломатч"-дын нэг бол Б.Дорж, Польш-д манайханы сайн муу аль аль нь бий.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах