Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцоно

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг бол Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцох болсон тухай мэдээлэл байв. 3Х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн эхний дөрвөн эрх, үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх 20 улсын нэрийг зарласан юм.

Токио -2020 олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд:
•    ОХУ
•    БНХАУ
•    Монгол
•    Румын зэрэг улс багтсан юм.
Ингэснээр 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцох эрхтэй болж байна.

Мөнгө угаах, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Хятад иргэдийг илрүүлэн шалгаж эхэллээ

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан.
БНХАУ-ын иргэд дээрх зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1000-аад компьютер, 10 мянга гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.
Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Харин одоо цахим луйврын ажиллагааг удирдсан 14 хятад иргэнийг хуулийн байгууллагууд шалгаж байна.
Албадан гаргасан хятад иргэдийн тээвэрлэлтийн зардлыг БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яамнаас гаргажээ.
 
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр Өмнөд Солонгост саатуулагдав

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу зорчиж явахдаа нислэгийн багийн хорин настай эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдаж баривчлагдсан нь хоёр улсад дуулиан дэгдээв.  Хэдийгээр түүнийг халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр сулласан ч  БНСУ-ын цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Ийнхүү олон жил төрийн өндөр албан тушаал хашсан Цэцийн дарга ОУ-д шившгээ дэлгэлээ.
 
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо

60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудалтай холбогдуулан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг өнгөрсөн пүрэв гарагт шүүлээ. Улмаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо.
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Хуралдааны дараа  Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-03 11:41:08
    Mongolchuud het heneggui,sanamsargui baihaa bolih heregtei! Er,em,huuhed,hogshin geltgui hunii bied hurch bolohgui!!!