Сүүн бүтээгдэхүүн хүнийг урт наслуулдаг
Сvvн бvтээгдэхvvн их хэрэглэсэн хvvхдvvд урт насалдгийг британи, австралийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Гучаад оны vед сvvн бvтээгдэхvvн хvний биед хэрхэн нөлөөлөх чиглэлээр хийсэн судалгаанд оролцсон хvмvvсийг эдгээр эрдэмтэд эрж олсон байна. 65 жилийн өмнөх уг судалгаанд 4400 орчим хvvхэд оролцжээ. Тэгээд хvvхэд насандаа сvvн бvтээгдэхvvн , кальц их хэрэглэсэн хvн цус харвах болон vхэлд хvргэх бусад шалтгаанаас хамгaaлагдсан байдгийг тогтоосон байна. Сvvн бvтээгдэхvvн хэдийгээр холестрин их агуулсан, артерын судсанд шингэх тослог ихтэй байдаг ч ихээр хэрэглэх нь зvрхээр өвдөх эрсдлийг нэмэгдvvлдэггvй байна. Эрдэмтэд мөн янз бvрийн гэр бvлийн хооллож ундалдаг зарчмыг судлаад кальцаар баялаг хvнс, сvvн бvтээгдэхvvн, тэр дундаа сvv ихээр хэрэглэх нь зvрхний шигдээсээр нас барах эрсдлийг 25 хувь, кальцийг өдрийн тунгаас илvv ихээр хэрэглэдэг бол /наад зах нь нэг аяга сvvнд 400 мг байх/ 60 хувиар бууруулдгийг олж тогтоожээ.

Энэчлэн сvvн бvтээгдэхvvн хэрэглэх нь гормонын тусламжтайгаар зvрх судасны системийн байдлыг сайжруулдаг байна. Зvрхний шигдээстэй тэмцэх Британийн нийгэмлэгийн ажилтан эмэгтэй Жоан Мерфийн єгvvлж буйгаар бол өсвөр насныхан болон насанд хvрэгчид тослог багатай сvvн бvтээгдэхvvн хэрэглэж байх шаардлагатай, хэт их ачаалал өгөх өөхний хэрэглээг багасгаж гэмээнэ зvрхээ эрvvл байлгаж чадах гэнэ. Гэхдээ сvvн бvтээгдэхvvн, хорт хавдар хоёрын хоорондын холбоог эрдэмтэд өнөө хэр тайлбарлаж чадаагvй л байна. Сvvн бvтээгдэхvvн хорт хавдрыг өдөөдөг нь зарим судалгаагаар илэрсэн бол заримд нь бууруулдаг гэж гарсан байх жишээтэй.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2019-11-04 05:34:55
    Сүүн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйд сайн. шил мод,төмөр саванд хийж бсан бол зөв, ДААНЧ одоо дандаа синтетик сав суулгар дамжуулахаар хоол биш ХОР Болж бна
    202.179.24.217
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2019-11-04 05:36:17
      Одооны энэ хуванцар савнууд ямар ч агаар нэвтрүүлдэггүй, доторхи юмаа ӨМХИЙРҮҮЛДЭГ
      202.179.24.217
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-02 12:32:04
    Oromiig ni avch,suug heregle
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах