ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр Өмнөд Солонгост саатуулагджээ ч халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр суллагдсан тухай мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл үүссэн асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд дараах хариултыг өгсөн байна. Тэрбээр “ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулж асуусан. ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох асуудал яригдана. ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр “ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэл гарсан байна” гэсэн. Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа. Үнэхээр зөрчил гаргасан бол Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцно” гэжээ.
П.ГОО