ШЕЗ-ийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өчигдөр гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-03 09:48:29
    зохимжгүй нөхөр дарга боллоо өөр хүн олдоогүй юм байхдаа үеэ өнгөрөөсөн нөхөр дарга болох гэж их п зүтгэж дээ яана даа шүүх засрахгүй ээ
  • иргэн 2019-11-02 04:48:46
    Арайч дээ энэ авгайгаас өөр хүн олдохгүй бна уу, Дандаа авилга аваад сурчихсан гарууд
  • иргэн 2019-11-01 14:58:52
    Очиж очиж
  • Монгу 2019-11-01 13:33:28
    монголд 2 паралаламент гэх юм ямарч нэмэргуйг орос улсын туух хэлээд байгаа юм биш ууАвилгатай тэмцэхэд системээ оорчил хууль хяналт прокурорын хянадтыг дээд то...
  • Авилгачин авгай 2019-11-01 08:58:07
    Монголд авилгачин биш шүүгч олдохоо больсны шинж энэ авгай
  • eh oronch 2019-11-01 08:33:50
    Uls ornoo bodson ni deer bhaa
  • Бат 2019-11-01 08:21:38
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй