Дуучин Тэйлор Свифт Америкийн дуу хөгжмийн наадмаас хамгийн их шагнал авсан уран бүтээлч болсноор попын хаан Майкл Жексоны амжилтыг эвдэж магадгүй байна. Тэйлор Свифтийн нэр энэ дуу хөгжмийн наадмын рок попын шилдэг эмэгтэй дуучин, орчин үеийн насанд хүрсэн уран бүтээлч, шилдэг цомог, хөгжмийн клип гэсэн таван төрөлд дэвшээд байгаа аж. Хэрэв энэ таван төрлийн аль нэгнийх нь эзэн болбол попын хаантай адил 24 шагналын эзэн болно. Тэйлор Свифт өнгөрсөн жил энэ наадмын дөрвөн төрлөөс шагнал хүртэж байв.
Түүнээс өмнө дуучин Уитни Хьюстон хамгийн их шагнал авсан эмэгтэй уран бүтээлчээр тодорч байжээ. Наадмын хамгийн олон төрөлд нэр нь дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалтыг долоон төрөлд нэр нь дэвшсэн Пост Малон, зургаан төрөлд нэрийг нь дэвшүүлсэн Ариана Гранде, Билли Айлиш нар тэргүүлж байна. Шагнал хүртэх уран бүтээлчдийг ирэх сарын 24-нд Лос-Анжелес хотын "Микрософт" театрт зарлана. 1973 оноос уран бүтээлчдэд шагналыг нь олгож ирсэн энэ наадам нь дуу хөгжмийн "Грэмм" наадмаас дуу хөгжим сонирхогч хүмүүсийн дунд санал асуулга явуулж ялагчдыг тодруулдгаараа онцлог байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин