
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу зорчиж явахдаа нислэгийн багийн хорин настай эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдаж баривчлагдсан байна. Гэвч түүнийг халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр суллажээ.
Олон улсын эрх зүйн дагуу тухайн хүн Засгийн газраа төлөөлөн тусгай үүрэг гүйцэтгэж яваа бол баривчлагдахгүй байх халдашгүй дархан эрх эдэлдэг.
Тэрбээр Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор явж байсан бөгөөд өчигдөр орой Инчеоны нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн хоёрдугаар терминалаас баривчлагдсан ч удалгүй суллагджээ. МАН-ын угшилтай гэгддэг Д.Одбаяр нь хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Түүний хувьд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан гээд олон жил төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэгэн юм.
О.Онон
Оллоо.мн