Үүрэн телефоны оператор компаниуд хар зах шиг ажиллаж байна

Нийслэлд автобусны буудал, зах худалдааны төвүүдийн ойролцоо үүрэн телефоны оператор компаниуд шинэ дугаараа талх шиг борлуулдаг. Үүнийгээ хэрэглэгчдэд ойртсон, амар хялбар үйлчилгээ хэмээн өмөөрдөг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 800 гаруй хятад иргэдийг  10 гар утастайгаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгааг хууль хяналтынхан илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагын зүгээс үүрэн телефоны компаниуд шалгаж, хариуцлагын асуудлыг ярина хэмээн мэдэгдээд буй. Угаас Монголд монополь байгууллагуудын дээгүүрт үүрэн телефоны компаниуд бичигдсээр ирсэн. Тэдэнд зориулж хууль баталдаг ч хэрэгжүүлдэггүй. Том толгойтой. Гэтэл өнөөдөр тэдний хяналтгүй, зах замбараагүй үйлчилгээнээс үүдэн 800 хятад иргэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байж. 

Монгол гуравхан сая хүн амтай. Үүнээс үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор гурван сая 886 мянгад хүрсэн тухай статистик мэдээлэл байна. Энэ бол өнгөрсөн хавар гаргасан тоо баримт. Тэгвэл гэнэт л 10 мянган хэрэглэгч шинээр нэмэгдэн орж ирж байгааг үүрэн телефоны оператор компаниуд анзаарсангүй юу? Мэдээж үйл явцтай холбогдуулан үүрэн телефоны компаниуд бие бие рүүгээ чихэж хариуцлагаас мултарч болох байх.

Гэхдээ УИХ-аас дугаартай шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр 2014 онд хууль батлагдсан хууль хэрэгжсэн бол үйл явцад хяналт тавих боломжтой байв. Гэвч батлагдаад 5 жилийн нүүр үзэж буй хууль хэрэгжээгүй өнөөдрийг хүрээд байна. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байсан бол үүрэн телефоны компаниудаас үйлчилгээ авч буй иргэдийн мэдээлэл нэг цэгт төвлөрөх боломжтой байв. Ингэснээр гэнэт нэмэгдсэн 10 мянган хэрэглэгч анхаарах татах нь ойлгомжтой. Гэвч үүрэн телефоны компаниуд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг аягласаар өнөөдрийн энэ байдлыг үүсгэв. Төрийн хуулийг уландаа гишгэсэн эдгээр компаниуд төрийн хууль зөрчигчдөд боломж олгож буй үйл явцыг нийтээрээ харав. Тэгэхээр энэ үйл явцын дараа хууль хяналтын байгууллагууд үүрэн телефоны компаниудад ямар хариуцлага тооцохыг харах л үлдэж байна. Хариуцлага тооцохтой зэрэгцэн хар зах шиг  ажиллаж буй үүрэн телефоны оператор компаниудыг цэгцэлж нэгтгэж, батлагдсан хуулиа хэрэгжүүлэх цаг болсныг хэлэх хэрэгтэй байх. Ядаж  л хүн бүр хоёроос гурван сим карттай байгаа зах замбараагүй хэрэглээг хянах  боломжтой болно. 

П.ГОО

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Elbeg 2019-11-03 10:37:10
    Mobikom 9911 dugaarig zoriud indoor uneer zaruulj bna uniting tor shalgaachee
  • Нүд чи 2019-11-01 11:10:29
    Шинэ дугаар 1000 төгрөгөөр ав.Нэмэлт ийм багуудыг өгнө,ийм ийм ярианы болон мсж ийн эрх дагана гээд л мсж тогтмол ирдэг.дугаар замбараагүй шдээ
  • ахаохоимлаөмөмат 2019-11-01 07:41:41
    хүүхдийнхээ хаячихсан сим-ийг сэргээх гээд төрсний гэрчилгээг нь бариад моби дээр очиход сэргээж өгөхгүй л байсан даа, заавал өөрийн биеэр ирэх ёстой гээд
  • ЭЭ 2019-11-01 07:13:10
    ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ГАЗАР АЛЬ НЬ АЛЬ УЛСЫН ХАРЬЯАЛАЛД БАЙДАГ ГЭДЭГ НЬ БАС Л АНХААРАЛ ТАТАХ Л АСУУДАЛ.. ..
  • зочин 2019-11-01 04:02:40
    Хүн ер нь хэдэн машинтай хэдэн дугаартай хэдэн орон сууцтай байх нь хэнд хамаатай юм бэ.Харин хуулиар эхнэртэй байхыг зохицуулах нь өөр асуудал
  • ajil hiisengui 2019-11-01 00:46:00
    zohitsuulah horoo zohitsuulah ajilaa hiisengui
  • Зочин 2019-11-01 00:43:55
    Сүлжээндээ үнэгүй бусад сүлжээнд үнэтэй ярьдаг элдэв хүн хуурсан хөнгөлөлт нэртэй хүн шулсан үйлчилгээг үүрэн сүлжээний компань зарладагаас Сим хяналт болсон
    • Зочин 2019-11-01 00:46:20
      Захын хүнд гурав дөрвөн өөр өөр газрын сим явах энүүхэнд болсон.Тогтмол хэрэглэдэггүй Сим д байгаа мөнгөн дүн хэдэн тэрбумаар яригдана.Учир нь хоногтой карт