28 удаагийн тохиолдлоор 113 ширхэг тарваганы түүхий мах  тээвэрлэн явсан зөрчилилэрсэн байна

НЗД-ын 2019.08.01-ний өдрийн А/772 дугаар захирамжийн хүрээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын даргын 2019.08.16-ны өдрийн “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/46 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэтврүүлэх 8 товчоонд 51 улсын /ахлах/ байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллаж байна. 2019.08.15-10.30 хүртэлхи хугацаанд нийт 60770 тээврийн хэрэгсэл, 151925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор тарваганы түүхий мах /тулам/ 113 ширхэгийг илрүүлэн, тухай бүрт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй болно.

Зөрчил үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн 5700.0 мян.төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18836.0 мян.төгрөгийн нөхөн төлбөр тооцон, хяналт шалгалтын явцад нийт 5710 ширхэгсэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлсэн.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.