ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завдав

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байна.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-03 00:41:49
    Боловсролын яам Цанжид сайд аснаас хэвлэлийн үйлдвэрээ буцааж авмаар юм аа. Ичиж үхмээр луйварчингууд байх юм аа. Сайд нь яамныхаа хэвлэлийн үйлдвэрийг авдаг
  • Narangarav 2019-12-01 07:51:20
    Mongold hiigeed boldogguin bol hyatadaas uur orond hiigeed boldoggui yumu. Hyatad tehnologi material hereglej hanalaa shde muu gee biz ee
  •  2019-11-01 01:44:33
    хятадад үйлдвэрлээд монгол нэр зүүгээд олноор нь авчирах нь тендер нэртэй хахуульд их мөнгө үрдэг ажилаас болоод ингэж байгаа юм.
  • Зочин 2019-10-31 08:22:16
    Үндэсний үйлдвэрлэгчид ийм хөгийн. Хятадад хийлгэчээд үнэтэй авчирч зардаг. Төмөрт трей