Дуудлага худалдаагаар 100 сая ам.доллар нийлүүллээ
Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр  ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

 Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.

Эх  сурвалж: Монголбанк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-31 04:02:57
    Монголчууд минь онцын шаардлагагүй нь доллар бүү ав мөн бүү хадгал бидний эдийн засги йн сэтгэлгээнээсээ төгрөгөө их сулруулах юм аа