Сансарт зэвсэг хэрэглэхийг хориглоно
Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд сансарт  зэвсэг хэрэглэхийг хориглосон арга хэмжээг хурдан батлахыг уриалсан байна. Мөн бодит эрсдэл учруулах, сансар огторгуйг мөргөлдөөний талбар болгосноор дэлхийн тогтвортой байдлыг дордуулахад хүргэнэ гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Андрей Белоусов НҮБ-ын хамтарсан тунхаглалдаа дурджээ.

Түүний хэлснээр "Сансарт байлдааны зориулалттай бүх төрлийн зэвсгийг байршуулахыг хориглох арга хэмжээ авахыг хүсч байгаа нь олон улсын аюулгүй байдал, энхтайванд ноцтой аюул учрахаас урьдчилан хамгаалахад тусална" гэж онцолжээ. Мөн олон улсын нийгэмлэг сансарт зэвсэг хэрэглэх болон байршуулахыг эсэргүүцэхийг санал болгосон олон талт баримтын талаар хэлэлцэхийг зөвлөсөн байна. Мөн Андрей Белоусов сансарт АНУ-ын  хиймэл дагуул их байна. Үүнд ОХУ санаа зовж байгааг дурджээ. АНУ 1960-1970 онд алуурчин хиймэл дагуул бий болгох цуврал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэхдээ АНУ болон түүний холбоотнуудаас хиймэл дагуулыг зэвсэг шиг ашиглаж болно гэж олоэ удаа мэдэгдэл хийж байсныг Андрей Белоусов анхааруулсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.