Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байна
 Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар 32 арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулах эрхзүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийгдэж байгаа аж. 

 Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байна. Үүнээс агаарын бохирдлын 2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196,588 айл өрхийн зуух, 2, 742 уурын зуух, 501,683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа аж.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-31 04:09:05
    Ашгүй агаар хуучнаасаа хамаагүй цэвэр байна... Хүүхдүүд ч ханиад хүрэх нь гайгүй байна. Хүйтэрхээр харин яах юм болдоо гээд л айгаад сууж байна