С.Баатаржав: Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, хориогүй
 ТЕГ-аас цахим луйвар хийсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас илрүүлэн шалгаж байгаа. Энэ асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн. Хуралдааны дараа  ЦЕГ-ын дарга С.Баатаржав сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Цагдаагийн байгууллага ямар үүрэг оролцоотойгоор ажиллаж байгаа вэ?

-Хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Үүрэн телефоны компаниуд шалгагдах уу?

-Шалгагдана.

-Байрлуулсан зочид буудлуудад хариуцлага тооцох асуудал яригдах уу?

- Сүхбаатар дүүрэгт байрлах Юнион, Баянзүрх дүүрэгт байрлах Амар, Ориентал Кентаур, Баянгол дүүрэгт байрлах Кентавр буудлуудад хариуцлага тооцох асуудал яригдана.

-Хятад иргэд буудалд байгаа юу?

-Анх шалгагдаж эхэлсэн газраа байгаа. Хорих цагдах нь байр савны хүрэлцээнээс эхлээд асуудалтай. Яг одоо бичиг баримттай холбоотой хяналт, шалгалтууд үргэлжилж байна. Одоогоор цагдан хорьсон асуудал байхгүй. Бид зохион байгуулсан хүмүүсийг шалгаж байна. Эдгээр хүмүүс аялал жуулчлалын бизнесийн визтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2019-10-31 20:28:46
    Ter buudluudiig shuud ulsiin orlogo bolgoh heregtei
  • тэнэгтдэг байна ш дээ 2019-10-31 04:38:02
    буудал хариуцлага хүлээгээд байхдаа яахав дээ.та нарт мэдээлсэнгүй гэж тэр үү.байгаа онож хуцаарай.
  • Зочин 2019-10-31 01:21:45
    АВЛИГАЛ аваал нутаг буцаан ойлгомжтой 60-тэрбумаа бүрдүүлэх гэж иэ зүдэрч байгаа ДАРГА
  • зочин 2019-10-30 17:11:14
    Хорьж тусгаарлаж бж бодит хэрг-н учир тайлагдахаас зүгээр толгойг нь 5 юанаар илээд толгойлогч илрэхгүй,өнөөдөр 7хоногтоо хятад иргэд хилээр буцаад цувж эхлэнэ
    43.242.243.35
    Мэдэгдсэн Хариулах
  • балай юм 2019-10-30 08:47:29
    Ингээд тэр зочид буудлуудын нэр хүнд навс уналаа дээ. Мэдсээр байж тийм олон гадны хүмүүсийг байрлуулж үйл ажиллагаа явуулах боломжоор хангана гэдэг өөрөө буруу...