Өнөөдөр: АН-ын Шинэчлэл хөдөлгөөнийхөн намын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудсан талаар мэдээлэл хийнэ
11:00 цагаас МХЕГ-ын Хурлын танхимд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн үед хийгдэж буй хяналт шалгалт, сайжруулсан түлш, уул уурхай, ЕБС, цэцэрлэгт хийгдсэн шалгалт, хордлого халдвар зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. Лавлах утас 91989890, 99094993

Үндэсний мэдээллийн төвд 4 хуралтай.
10:30 цагаас: Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл хийнэ.
11:00 цагаас: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд боловсролын талаар оруулах багш нарын саналыг УИХ-д хүргүүлэх гэж байгаа талаараа Монголын багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагаас: АН-ын Шинэчлэл хөдөлгөөнийхөн намын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудсан талаар мэдээлэл хийнэ. Хэрэв урилгыг хүлээж авсан бол мэтгэлцээн хэвлэлийн бага хурлын үеэр шууд болох юм байна
12:00 цагаас: Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбооноос “Үндэсний аюулгүй байдалд шууд холбоотой зүйлүүдийг хамгаалах, дархлааг бэхжүүлэх, Чингис хаантай холбоотой үнэт зүйлүүдийг ард түмний хамгаалалтад авах асуудлаар” мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.