Д.Дамба-Очир гишүүнийх гурван орон сууцтай
Улаанбаатар Лүнгийн чиглэлийн 106 километр чанаргүй замыг долоо жил барьсан нэгэн бол Д.Дамба-Очир. Чанаргүй зам барьж, Хулхи-Очир, Там-Очир, Зам-Очир гэх хочтой болсон ч УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдсон Д.Дамба-Очир ХОМ-ийн мэдээллийг хүргэе. 

Д.Дамба-Очир гишүүний хувьд 2015 онд 688 сая төгрөг, 2016 онд 148 сая төгрөг, 2017,2018 онуудад жилийн 24 сая төгрөгийн жилийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна.  Гэхдээ 2015-2017 онуудад  гишүүний эзэмшлийн компаниудад өөрчлөлт ороогүй ч Д.Дамба-Очир гишүүн орлогоо огцом ийнхүү бууруулж ХОМ-ээ бөглөжээ. 

Д.Дамба-Очир гишүүнийх 420 сая төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууцтай,  139 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan Patrol маркийн машинтай, 17 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн 2018 онд ОТК ХХК, Очир төв зам ХХК, Очир Төв Холдинг ХХК-иудыг 100 хувь эзэмшиж байгаагаа мэдүүлсэн байна. Харин Очир төв тоног төхөөрөмж ХХК, Очир Пауэр ХХК-иудаа ХОМ-доо мэдүүлэлгүй, хасчээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх оронч 2019-10-30 00:46:58
    Лүнгийн замыг там болгосон хүн гээ биздээ.Яасан баян юм бэ.Ардуудын дунд Там очирын зам гэсэн нэр гарсан гэж билээ талиихаараа тамд очих нь тодорхой
  •  2019-10-29 10:05:04
    ТЭНГЭР ХАРЖ Л БАЙГАА. МУУ ЮМАНДАА ЗАВСАР ГАРГАХ БОЛОВ УУ ГЭЭД ХҮЛЭЭЖ БАЙГАА. ЗАВСАР ГАРАХГҮЙ БОЛ НИРГЭНЭ
  • !!! 2019-10-29 05:56:14
    Ene erguu nohor odoo bolij uzeechee ! Muu ner bolgoniig owog shigee zuusen hun yaj ingeed yawaad baij chadaj b naa !??
  • хүсэлт 2019-10-29 05:00:17
    нэг орон сууцаа Нямдорж сайдад өгөөч Цаадах чинь түрээсийн орон сууцанд ядарч яваа шүү
    • зүүн 2019-10-29 14:52:01
      намдорж энгийн байр түрээслэхгүй дээ...500 саяын зусланг шалихгүй дээ гэдэг хүн шүү дээ.