“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ
“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд 6 метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт 3 ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас 1 хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.
 
Ослын тухай дуудлагыг 2019.10.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж  трансформаторын төмөр тулгуурын 5 метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.
 
Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрчим хүчний инженер 2019-10-29 07:11:03
    35 кВ-ын бууруулах трансформатор байлгүй дээр нь 380В-ын хүчдэлд нэрвэгдсэн юм шиг ойлгогдлоо. Энэ сэтгүүлчид хэзээ хүчдэл, чадал 2 ялгаж сурахын бол
    66.181.181.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ender nastan 2019-10-29 05:44:43
    EX nii saidaa , bukh darga naraa Ta nar HKEDELMERIIN Ayulgyi ajilLAGAANII TUKHAI KHUMUUSTEE SURGADAG Um UU. KHairan ...
    103.229.120.247
    Мэдэгдсэн Хариулах