Өнөөдөр Б.Амархүүг шүүнэ
Дуучин Б.Амархүүгийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас эхлэх товтой байна. 

Сануулахад, дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-29 03:45:17
    сайхан залуу өнгөрчдээ.Их л биеэ тоождээ Мөнгөтэй болж мөнгө нь хатгажээ.Илүү их мөнгө гараад бвал Ядарсан өвчтэй хүмүүс хандив өгөөч.