Жилийн дотор тэрбумтан болсон П.Цагааны ''түүхийг'' АТГ шалгаж эхэллээ
Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийг өнгөрсөн зургадугаар сард зургаан сараар сунгасан юм. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр болон тус компанийн Улаанбаатар хот дахь төв оффист АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгжлэг хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Ачит Ихт” ХХК-тай холбоотой өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 "Ачит-Ихт” компани нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийнх юм. "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. "Эрдэнэт" үйлдвэр, "Ачит-Ихт” компани хоёрын хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан байдаг. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, "Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталсан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. Гэтэл энэхүү гэрээ хэлэлцээртэй холбоотой эргэлзээтэй мэдээ мэдээллүүдийг олон эх сурвалжууд хүргэдэг. “Эрдэнэт” 34 хувийг эзэмшихээр  үйлдвэрт санхүүгийн онцгой дэглэм тогтоосон асуудалтай холбогдуулан “Ачит Ихт” ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Хөдөлшгүй баримт гэвэл П.Цагааны хувьд үйлдвэрлэлээ эхлүүлсний дараа жилээс эхлэн тэрбумтны эгнээнд багтсан байдаг. Тодруулбал, 2014 онд П.Цагааны гэр бүлийн гишүүд 346 сая төгрөгийн орлоготой байсан бол жилийн дараа буюу 2015 онд жилийн орлого нэг тэрбум 240 сая төгрөгт хүрч огцом нэмэгдсэн. Нэг үгээр "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээр ийнхүү П.Цагаан гэх эрхэм тэрбумтнуудыг эгнээнд багтсан байгаа юм. Мөн П.Цагааных 2014 онд 540 сая төгрөгийн дөрвөн орон сууцны байртай байсан бол 2015 онд 2 тэрбум 293 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай гэдгээ ХОМ-доо мэдүүлжээ. Ийнхүү 2014 онд байгуулагдсан “Ачит Ихт” ХХК нь жилийн дотор эзнээ тэрбумтнуудын эгнээнд багтааж, үлгэрийн мэт амьдралд хөл тавихад нь тусалсан байгаа юм.  Улмаар 2016 намар П.Цагаан ЕТГД-ын албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Нэгэнт тэрбумтны эгнээнд багтсан түүнд энэ албанд суух сонирхол ч байгаагүй биз. Гэхдээ түүний ганцхан жилийн дотор цөм баяжсан түүх хуулийн дагуу байсан уу, эсвэл гэдэг асуултад хууль хяналтынхан удахгүй хариу өгөх биз ээ.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-11-11 05:26:22
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Болд 2019-11-11 04:07:46
    Цагаан чинь бас Элбэгээ шиг ийм өөдгүй муу бузар новш байсан юм уу. Ялла, хөрөнгийг нь хураа
  • Уншигч 2019-11-05 11:59:26
    Цагааныг би 1983 оноос мэднэ
  • Б.оюунчимэг 2019-11-03 17:27:16
    1998..1992 онд хамт ажиллаж байхад их шудрага үнэнч .даруухан ичэмхий дөлгөөн даруухан үнэнч л залуу байсаныг л мэдэх юм аа олон жил уулзсангүй их гайхаж байна
  • Б.Оюунчимэг 2019-11-03 17:20:11
    МҮЭ ийн төв зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байх даа их шудрага залуухан залуу байсан даа Миний хувьд номын сангийн эрхлэгчын ажил хийдэг байсан үе
  • ИРГЭН 2019-11-02 02:25:17
    Цагаан бол хар хүн байсны монголчууд хожуу ойлгож дээ. хятадад бол цааз.
  • Мэргэн Ард 2019-11-01 13:59:16
    Цагааныг өмөөрч байна. Тэр бусдаас түрүүнд зориглон хөдөлсөн. Үр дүнд хүрсэн. Монголдоо ашигтай юм хийж байна.
  • Цагаан 2019-10-31 23:35:59
    Би Ерөнхийлөгч, Засгийн газартай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам м...
  • My 2019-10-30 14:56:57
    Gaigui yavaa negniigee bitgii ingej bai ldaa undesnii biznes erhlegchid ruugee dairah, huviin hevshiliig oroldoj shantaajiljlahaas uur ajil alga uu Ene turd
  • zochin 2019-10-30 11:35:09
    Насаараа үнэн ч хөдөлмөрлөсөн хөгшид хэдэн төгрөгний тэтгэвэр авч махаа ч тоотой идэж байхад улсын үйлдвэрийг өөрийн юм шиг идээд арай даварсан
  • Tsss 2019-10-30 08:44:42
    Hehe hun yagaad terbumtan baij bolohgui yum? Yamar guilgachdaas mongo shulj baigaa bish, gdagsha yum gargaj mogo opj baina, jiliin dotor ih naydaa hiine u yana ...
  • Zojin 2019-10-30 08:06:49
    Odoo tsagaaniig eliidorj to ni taazlaa
  •  2019-10-30 01:04:52
    Цагаан нэртэй хар мөрт хүн юм аа
  • иргэн 2019-10-30 01:01:40
    Сайхан нэртэй хар мөртэй шуналын тулам дээлээ толгой дээгүүрээ нөмрөх болтугай
  • зочин 2019-10-29 23:59:11
    Ачит ихтийг Эрдэнэт үйлдвэрт буцаах хэрэгтэй
  • Tegj baigaad l zamhrana 2019-10-29 16:37:45
    Shalgaj baigaad l zamhrana daa
  • Ггэээ 2019-10-29 06:37:33
    Шахаачдаа шалгаач. Чаддаг юм бол мэнгэт сайдаа шагаач
    • Дарь 2019-10-29 08:05:53
      Тэндээс юу ч олж долоохгүй дээ хөө. Шалгаж цаг алдаад ч яахав дээ. Үнэн нь тэр.
  • zochin 2019-10-29 05:37:11
    Teriin ender alban tushaaltnuud hkamgiin baga ni 5 oron suutstai gekh met UIKH n gishuud bugd oron suuts , mashinaa...
  • Зочин 2019-10-29 05:35:06
    Tsagaaniig demjij bn zovshtee ovoolgo ovoolson haygdal shoroog zes bolgoj bn.busad n yadag bilee erdenet baraa belgevch shahana shudrga nyamkagiin huuhed hurtel...
  • Х 2019-10-29 04:15:55
    Өөрөө бизнес (аж ахуй) эрхэлж, бие дааж амьдрах чадваргүй юмнууд л Төрд шигдэж, паразит аргаар амьдардаг!!! Зүгээр сорохгүй бас хулгай хийхийг нь яана!!!!
  • Зочин  2019-10-29 03:49:06
    Яасан огцом их идээв дээ.Таны бие чинь дийлэх үү.Талыг н улсдаа буцааж огч буян хийх хтэй дээ.
  • ulaanbaatariin emegtei 2019-10-29 03:44:20
    Genet bayjwal nasand tsowtei gej ard tumen maani helsen baidag. Hoorhii amitan her udaan amidrahiig n haraya
  • зочин 2019-10-29 03:36:58
    Хууль бус үйлдэл хийгээд гэнэт баяжин уу гэхээс