Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 31.8 хувиар буурчээ
 Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.3 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 10149 этгээдийн 12117 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1613 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авчээ.

Зарим гэмт хэргийн тоон өсөлт, бууралт (хүнийг алах, залилах, мал хулгайлах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна) Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.
  • Хүнийг алах гэмт хэрэг 26 хэргээр буюу 17.8 хувиар;
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 209 хэргээр буюу 5.0 хувиар;
  • Хүчиндэх гэмт хэрэг 74 хэргээр 35.9 хувиар;
  • Хулгайлах гэмт хэрэг 56 хэргээр буюу 4.3 хувиар;
  • Дээрэмдэх гэмт хэрэг 59 хэргээр буюу 28.2 хувиар;
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 26 хэргээр буюу 30.6 хувиар;
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 99 хэргээр буюу 13.7 хувиар;
  • Залилах гэмт хэрэг 172 хэргээр буюу 56.8 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 68 хэргээр буюу 31.8 хувиар;
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хэргээр буюу 81.8 хувиар;
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 62.5 хувиар;
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 5 хэргээр буюу 9.3 хувиар тус тус буурсан.
Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхээс нийт ял шийтгүүлсэн 5738 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1520 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2899 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 17.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 16.3 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 6.1 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс 5738 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 103 сая 055 мянга 511 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 0.1 хувиар нэмэгджээ.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөв

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 189 хүнээр буюу 14.9 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 129 хүнээр буюу 3.4 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 54 хүнээр буюу 24.9 хувиар тус тус өссөн байна.

Хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлэв

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд нийт 130 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 7 хүн буюу 5.1 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 13 хүнээр буюу 2.8 дахин өссөн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.